Нийслэл

Нийслэлийн өмчийн худалдах газар, обьектуудыг лайвдаж танилцуулна

НЗДТГ-аас хууль бусаар хувьд шилжсэн нийслэлийн өмч хөрөнгийг буцаан авч, дуудлагаар худалдах, түрээслэх ажлыг үе шаттай зохион байгуулж эхэлснийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэллээ.

Үүнд,

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах 3150 ам.метр талбайг 5-р сарын 21-ний лхагва гарагийн 11.00 цагт нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар төлөвлөж байна.

Дашчойлин хийдийн ард, Гаалийн ерөнхий газрын хажууд байрлалтай, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилгыг акталж, газрыг чөлөөлж, цэвэрлэсэн. Энэ талбайд 12-оос дээш өндөртэй, үйлчилгээний газар, орон сууц, оффисын зориулалтын барилга барих боломжтойгоор төлөвлөсөн. Ус, дулаан хангамж, ариутгах татуурга зэрэг техникийн нөхцөлүүд нь шийдэгдсэн.

Барилгын салбарт бизнес эрхлэгч иргэн, ААН-үүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Шаардлагатай мэдээллийг Нийслэлийн газрын албаны вэб сайт болон 77771285, 80771285 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Энэ дашрамд хэлэхэд, ирэх 7 хоногт хуучнаар ”Нарны титэм” гэх гурван давхар обьектыг нээлттэй дуудлагаар худалдана. Танилцуулгыг ирэх долоо хоногт хийнэ.

Бид өнгөрсөн хугацаанд нийслэлээс алдагдсан олон өмчийг буцааж авсан. Тэдгээр өмчийг үе шаттайгаар нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Дуудлагаар худалдах газрыг танилцуулж, газар дээрээс нь шууд дамжуулах буюу лайв хийнэ гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button