Гадаад мэдээДЭЛХИЙ

Румын улсын ерөнхийлөгчийн сонгуульд Бухарешт хотын дарга яллаа

Румын улсын ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт /2025.05.18/ явагдсан байна. Санал асуулгаар бол Доналд Трампыг дэмждэг, барууны үзэлтэй Жорж Симион бусад өрсөлдөгчдийгөө илүүрхэж байсан юм. Тэгвэл Букарест хотын дарга, төвийг сахисан үзэлтэй Никусор Дан ялалт байгуулж, ерөнхийлөгчийн сонгууль таамаглалаас өөр үр дү үзүүлжээ.

Санал хураалтын цэгүүдээс ирсэн албан ёсны мэдээллээс харвал Дан 54 хувийн санал авсан бол Симион 46 хувийн санал авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ихэнх хугацаанд Симион Даныг рейтингээрээ илүүрхэж байсан юм. Харин сүүлийн хоногуудад Даны рейтинг нэмэгджээ. Тус сонгуулийн ирц сүүлийн 25 жилд үзэгдээгүй өндөр байсан юм.

Хоёр долоо хоногийн өмнө явагдсан сонгуулийн эхний шатанд Симион 41 хувийн санал авч тэргүүлсэн. Тэрбээр ням гарагийн сонгуульд өөрийгөө ялсан гэж эхэндээ мэдэгдэж байсан ч дараа нь ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ. Украинд үзүүлэх тусламжийг зогсооно гэж амласан Симио Европын холбоог шүүмжилдэг байсан юм. Харин Дан Украиныг үргэлжлүүлэн дэмжиж, авлигатай тэмцэн, улсаа Европын талд тууштай байлгах амлалт өгчээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button