НИЙГЭМНийгэм мэдээ
Аймаг, цэргийн цолтны хаалтын барилдаанд хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ

2024-2025 оны улиралд бөхийн өргөөнд аймаг, цэргийн цолтнуудын таван бөхийн барилдаан зохион байгуулагдсан. Тэгвэл улирлын хаалтын барилдааныг Баян-Уул сумын ЕБС-ийн алба, ажилчид зохион байгуулж аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлсэн байна.
Энэхүү барилдаанд аймгийн хурц арслан цолтой 11 бөхөөр манлайлуулсан 256 бөх зодоглосноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үзүүрлэв.

Хүнд бэртлээс эргэн ирсэн хурц арслан Э.Мөнхбаатар тус улиралд анх удаа түрүүлсэн явдал болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.