Трамп Өмнөд Африкийн ерөнхийлөгчийг хүлээн авч, улсад нь цагаан арьстнуудыг хөнөөж байна гэж шүүмжлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.05.21/ Цагаан ордонд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосаг хүлээн авч уулзсан байна. Трамп уулзалтын үеэр Өмнөд Африкт цагаан арьстай газар тариаланчдыг гадуурхан, хөнөөж, газар нутгийг нь хүчээр авч байна гэж хэлжээ. Өмнөд Африкт амьдардаг цагаан арьстнууд 1652 онд тус нутагт анх ирсэн Нидерланд иргэдийн үр удам юм.
Өмнөд Африк цагаан арьстай иргэдийг гадуурхаж, хөнөөж байна гэх мэдээллийг үгүйсгэдэг. Рамафоса Цагаан ордонд Трамптай уулзахдаа цагаан арьстнуудыг гадуурхаж, хөнөөж байгаа явдал байхгүй хэмээжээ. Тэгтэл Трамп цагаан арьстай Өмнөд Африкийн иргэн бусдын гарт амь үрэгдсэн тухай нийтлэлүүдийг хэвлэн гаргаснаа үзүүлж, тус улсын парламентын гишүүн тариалангийн газрыг хүссэн хүсээгүй эзэлнэ гэж хэлж буй бичлэгийг тоглуулсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.