Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын захиргаа Харвардыг гадаадаас оюутан элсүүлэхийг хориглолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа пүрэв гарагт /2025.05.22/ Харвардын их сургуулийг гадаад сурагч элсүүлэхийг хориглосон байна. Мөн тус сургуульд суралцаж буй гадаад оюутнуудыг өөр сургууль руу шилжих эсвэл хууль ёсны статусыг нь авна гэж Трампын захиргаа сүрдүүлжээ.

Тус улсын Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем хэлэхдээ 2025-2026 оны хичээлийн жилд Харвардын их сургуулийн оюутан болон солилцооны зочдын хөтөлбөрийн гэрчилгээг цуцлахыг тушаал болгосон байна. Ноем тус сургуулийг “Хүчирхийлэл, еврей хүмүүсийг гадуурхах явдлыг өөгшүүлж, Хятадын коммунист намтай хамтран ажилладаг” гэж буруутгасан юм.

Гадаад оюутан элсүүлэхийг хориглосон шийдвэр нь Трампын захиргаа Америкийн шилдэг их сургуулиудтай хийж буй дайныг ихээхэн хурцатгасан явдал болов. Ноем зарим гадаад оюутных нь тухай мэдээлэл авахыг шаардсаныг Харвард татгалзсаны дараа Трампын захиргаа ийм алхам хийсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 23, 2025 09:58

Хятадын коммунист намтай хамтран ажилладаг” гэж буруутгасан юм.

Холбоотой мэдээ

Back to top button