Хойд Солонгосын байлдааны хөлөг эхний өдрөө осолдож, Ким Жон Ун уурлав

БНАСАУ-ын тэнгисийн хүчний шинэ байлдааны онгоцыг далайд гаргах үедээ осолджээ. Британийн “Open Source Centre” компани мэдээлснээр онгоц боомт дээрээ хажуулдан унасан аж. Тус компани мэдэгдэл хийхдээ “AirBusSpace-ээс гаргасан хиймэл дагуулын зургаас харвал онгоц хажуу талаараа усанд хагас живсэн байгаа нь харагдаж байна” гэжээ.
Хойд Солонгос пүрэв гарагт /2025.05.22/ мэдэгдэл хийхдээ байлдааны онгоцыг далайд тавих үед ноцтой осол гарч, ёроолын зарим хэсэг нь дарагдсан хэмээсэн юм. Тус улсын удирдагч Ким Жон Ун уг ослыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ноцтой гэмт хэрэг хэмээн уурласан байна.
БНСУ-ын арми мэдэгдэхдээ Хойд Солонгос хажуу талаар нь буулгах техник ашиглаад бүтэлгүйтсэн бололтой, онгоц далайд хажуулдсан хэвээр байгаа гэжээ. Өнөөдөр /2025.05.23/ Хойд Солонгос ослыг шалгах ажлыг эхлүүлж, байлдааны хөлөгт учирсан хохирлын хэмжээ ноцтой биш хэмээсэн юм.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Удахгүй нас нь богиносож живэх тавилантай гэж зурхайд бууж бн