Норвеги эрэгтэй өглөө сэрэхэд нь каргоны онгоц “угтаж” авчээ

Йохан Хелберг нэртэй Норвеги эрэгтэй пүрэв гарагийн /2025.05.22/ сэрэхэд гэрийнх нь гадаа 135 метрийн урттай каргоны онгоц байрласан осолдсон байжээ. “NCL Salten” онгоц 05:00 цагийн орчим Оркангер хот руу явахын тулд Тронхейм фьорд руу орсныхоо дараа эрэг мөргөн осолдсон юм.

Каргоны онгоц эрэг ойртож, мөргөн Хелбергийн байшинд маш ойртож ирэхийг түүний хөрш нь харсан байна. Уг явдлын дараа хөрш нь Хелбергийг сэрээжээ. “The Guardian” сэтгүүлд Хелбергт хэлэхдээ “Цонхон дээрээ очоод харахад том хөлөг онгоц байхыг хараад их гайхсан. Үнэхээр итгэмээргүй байсан” гэжээ.
Кипр улсад бүртгэлтэй тус онгоцонд Норвеги, Литва, Украин, Орос гаралтай 16 хүнтэй баг байсан юм. Хүний амь нас хохирсон эсвэл газрын тос онгоцноос асгарсан гэх мэдээлэл хараахан гараагүй байна. Цагдаа нар тус хэргийг шалгаж, онгоцноос нэг сэжигтэн илрүүлсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.