Гадаад мэдээДЭЛХИЙ

Төлөөлөгчдийн танхим Трампын татвараас хөнгөлөх хуулийг нэгхэн саналын зөрүүтэй батлав

Бүгд найрамдах нам олонхын статустай АНУ-ын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт /2025.05.22/ хуралдсан байна. Тус хуралдаанаар Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан татвараас хөнгөлөх хуулийг 215:214 саналын харьцаатай, нэгхэн саналын зөрүүтэй дэмжжээ.

Энэхүү хууль ресторанд өгсөн тип болон автомашин худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлнэ гэх мэт амлалтаа биелүүлэхэд нь Трампад туслах юм. Тус хуулийн төсөл ирэх арван жилийн хугацаанд АНУ-ын гадаад өрийг 3.8 их наяд ам.доллароор өсгөнө. Одоогийн байдлаар АНУ-ын гадаад өр 36.2 их наяд ам.доллар байгаа юм.

Хуулийн Төлөөлөгчдийн танхим дэмжсэний дараа Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Энэ бол манай улс түүхэндээ баталсан хамгийн ач холбогдол бүхий хуулиудын нэг байх болно” гэжээ. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүх гишүүн болон Бүгд найрамдах намын хоёр гишүүн төслийг эсэргүүцсэн санал өгсөн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button