Гадаад мэдээДЭЛХИЙ

Харвард гадаадаас оюутан элсүүлэх эрхийг цуцалсан шийдвэрийг шүүгч түр хориглов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа пүрэв гарагт /2025.05.22/ шийдвэр гаргахдаа 2025-2026 оны хичээлийн жилд Харвардын их сургуулийг гадаадаас оюутан элсүүлэх эрхийг цуцалсан юм. 2025 онд тус сургууль 6,800 гаруй оюутан гадаадаас элсүүлсэн байна. Энэ нь нийт элсэлтийн 27 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.

Тэгвэл баасан гарагт /205.05.23/ АНУ-ын шүүгч Аллисон Барроу гадаад оюутан элсүүлэх эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг түр хугацаанд хориглосон байна. Харвардын их сургууль Трампын захиргаа ийм шийдвэр гаргасныг АНУ-ын Үндсэн болон холбооны засгийн газрын хуулийг илэрхий зөрчиж буй хэрэг, сургуульд нь буй 7 мянга орчим виз эзэмшигчдэд нэн даруй сүйрлийн нөлөө үзүүлнэ гэжээ.

АНУ-ын Дотоодийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем тус сургуулийг “Хүчирхийлэл, еврей хүмүүсийг гадуурхах явдлыг өөгшүүлж, Хятадын коммунист намтай хамтран ажилладаг” хэмээсэн байна.

Шүүгч Барроугийн гаргасан шийдвэрийг Трампын захиргаа давж заалдаж магадгүй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигейл Жексон мэдэгдэхдээ “Сонгогдоогүй шүүгчид цагаачлалын бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлого хяналт тавих эрх байхгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 26, 2025 11:43

Сургууль ч бууж өгөхгүй л дээ. Мэдээж.

Холбоотой мэдээ

Back to top button