Харвардад санхүүгийн хувьд ашигтай байсан БНХАУ-ын харилцаа нь одоо асуудал дагуулж байна

Харвардын их сургуулийн БНХАУ-тай холбоо нь санхүүгийн давуу тал болж байсан бол одоо асуудал дагуулж эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Бээжингийн нөлөө тус сургуулиар дүүрсэн гэж буруутгаж байгаа юм.
Пүрэв гарагт /2025.05.22/ АНУ-ын засгийн газар Харвардын гадаадаас оюутан элсүүлэх эрхийг энэ хичээлийн жил түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Трампын захиргаа тус сургууль еврейчүүдийг гадуурхах үзлийг тэжээж, Хятадын Коммунист намтай хамтран ажилладаг гэж мэдэгдсэн юм. Харвардын мэдээлснээр 2024 онд элссэн гадаад оюутнуудын тавны нэг нь Хятад иргэд байжээ.
Харвард энэ шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан. Үүний дараа буюу баасан гарагт /2025.05.23/ АНУ-ын шүүгч дүүргийн шүүгч энэ шийдвэрийг түр хориглосон юм.
Хятадын засгийн газрын Харвардад үзүүлж буй нөлөө үзүүлдэг гэгдэж буй нь шинэ сэдэв биш. АНУ-ын зарим хууль тогтоогчид, ихэвчлэн Бүгд найрамдах намын гишүүд БНХАУ Харвардыг ашиглан АНУ-ын дэвшилтэт технологийг олж авдаг гэж мэдэгдэж ирсэн. Мөн үндэсний аюулгүй байдлын хуулиас зайлсхийх, Хятадын коммунист намын талаарх шүүмжлэлийг АНУ-д дарах гэж оролддог гэж тэд үзэж буй.
Цагаан ордны нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ “Харвард Хятадын Коммунист намд хэт удаан хугацаанд ашиглуулсан. Тус сургууль кампус дээр нь явагдаж буй Хятадын Коммунист намын дарамт шахалт, заналхийллийг үл тоомсорлож ирсэн” гэсэн юм.
Харвард энэхүү шийдвэрийг сургуулийг үзэл бодлынх төлөөх шийтгэж байгаа явдал, АНУ-ын Үндсэн хууль дахь үзэл бодлоо илэрхийлэх нэгдүгээр нэмэлт заалтыг зөрчсөн хэрэг хэмээжээ.
БНХАУ болон Харвардын харилцаа олон жилийн түүхтэй. Тус сургууль судалгааны ажил дээр БНХАУ-тай хамтран, Хятадад чиглэсэн академик төвүүд байгуулсан. Энэхүү харилцаагаараа тус сургууль их хэмжээний санхүүжилт, олон улсын нэр хүнд, дипломат нөлөө олж авсан байна.
Харвардын ерөнхийлөгч асан Ларри Саммерс энэ шийдвэрийг тус сургуулийг чиглэсэн хамгийн ноцтой довтолгоо гэж нэрлэжээ. Тэрбээр Politico агентлагт хэлэхдээ “АНУ дэлхийн манлайлагчийн байр сууриа золиосолж байгаа нь Хятадад өгч буй хамгийн том стратегийн бэлэг” гэжээ.
Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам “Хоёр улсын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа нь харилцан ашигтай зүйл. Үүнийг сөргөөр харах ёсгүй” хэмээсэн юм.
Трампын захиргаа Харвардын их сургуулийг хардаж, буруутгах нь оргүй зүйл биш юм.
Шинжаанд хүний эрхийн зөрчил үйлдсэн гэж буруутгагдсан Хятадын “XPCC” буюу Шинжааны Бүтээн байгуулалтын корпорацид Харвард олон нийтэд зориулсан эрүүл мэндийн сургалт өгч байжээ. АНУ энэ байгууллагыг 2020 онд хоригт оруулсан ч Харвард “XPCC”-тай хамтын ажиллагаа 2024 он хүртэл үргэлжлүүлсэн гэж АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яам мэдээлсэн.
Мөн 2014 онд Харвардын Эрүүл мэндийн сургуулийг байгуулахад 350 сая ам.долларын хандивыг зуучилсан Ронни Чан гэгч Хятад–АНУ-ын харилцааг дэмжих сангийн гишүүн байжээ. Энэ байгууллага нь АНУ-ын хуулиар гадаадын нөлөө бүхий байгууллага гэж тодорхойлогддог юм. Тус байгууллагад ажилладаг хүмүүс үйл ажиллагаагаа АНУ-д ил тод мэдээлэх ёстой байдаг.
Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу 2018 онд Харвардын профессор Чарльз Либер Хятадтай холбоотой гэгдэж шалгагдаж эхэлсэн юм. Тэрбээр Бээжингээс авсан санхүүжилтийн талаар худал мэдүүлсэн хэргээр 2021 онд ял авч, 2024 онд БНХАУ-ын их сургуульд бүтэн цагаар ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэхдээ нөлөөгүй мөрөөрөө сурч буй гадаад оюутныг бас нийтэд нь хамруулж шийтгэж болохгүй. Тэр болохгүй этгээддээ оюутны виз өгөхгүй татг�##�зсан хариу өгөхөд л болно. Тэгэх эрх төрийн байгуллагад бий. Гадаад оюутангүй их сургууль орчин үед их сургууль биш. Ер нь бол Хятадын тагнуулууд оюутны визээр их гардаг байх гэж хэн ч л таамагладаг. Хятад оюутнуудын хэн нь тагнуул бол гэж бодогддог үе байдаг.