Трамп Харвардад олгох байсан $3 тэрбумын санхүүжилтийг бусад сургуульд өгөхөөр авч үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.05.26/ хэлэхдээ Харвардын их сургуульд олгох байсан 3 тэрбум ам.долларын санхүүжилтийг худалдааны сургуулиудад өгөх талаар авч үзэж байгаа гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Трампын захиргаа Харвардын их сургуулийг гадаадаас оюутан элсүүлэхийг энэ хичээлийн ил хориглох шийдвэр гаргасан.
Сүүлийн долоо хоногуудад Трамп Харвардыг хэт зүүний үзлийг дэлгэрүүлж, еврейчүүдийг гадуурхах асуудлыг даамжруулдаг хэмээн 3 тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаасан байгаа. Мөн Трамп тус их сургуулийн татвараас чөлөөлөгддөг статусыг цуцална гэж сүрдүүлээд буй.
Харвардын их сургууль санхүүжилт царцаасныг хориглуулахаар шүүхэд хандаж, энэ нь үндсэн хуульд зааж өгсөн үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг гэж үзэж байгаа юм.
Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Америкийн шилдэг их сургуулиудтай “дайтаж” эхэлсэн. Тэрбээр их сургуулиудыг хэт зүүний үзлийг дэлгэрүүлдэг талбар болсон гэж буруутгадаг.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.