Улс төрийн мэдээ

Хятадуудыг муулчхаад, 10 мянган айлын орон сууцыг монгол компаниуд Сэлбэд барьж дийлэх үү

Нийт 10063 айлын 113 блок орон сууц барих Сэлбэ дэд төвийн барилгын эхний ээлжийн тендерийг хоёр багц болгон зарлаж,

  • Багц-1 хэсэгт БНХАУ-ын Си Эс Эм Си ХХК 373,298,048,361  төгрөгийн,
  • Багц-2 хэсэгт China Construction Sixth Ergineering Bureau Corp Ltd ХХК 448,685,799,322 төгрөгийн саналаар тендерт ялаад буй.

Уг тендерт нийт 14 компани оролцсон бөгөөд монгол компаниудын зүгээс "Биднийг зориудаар тендерт орох боломжгүй байдал үүсгэж, хүнд шалгуур нөхцөл тавьсан. Үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцуулахгүй хясан боогдуулсан байдлаар бид төрийн гурван өндөрлөг болоод бусад төрийн түшээдэд хандсан. Цаашдаа өлсгөлөн зарлах зэргээр эсэргүүцлээ үргэлжлүүлнэ" гэж мэдээлэл хийсэн байдаг.

Уг бүтээн байгуулалтын ажил маргааш|2025.05.29| эхлэхээр БНХАУ-ын компаниуд бэлтгэлээ хангаад байгаа аж. Үүнд дотоодын барилгын компаниуд эсрэгүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Ерөөс хот гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал ярьсаар удаж байна.

Тодруулбал, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 31 байршил, 88 хэсэгчилсэн талбайг баталсан байдаг. Тус байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөснөө хотоос танилцуулсаар ирсэн.

Гэвч бодит байдал дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг нийт 34 компани төсөл хэрэгжүүлэгчийн төсөлд шалгарсан ч 2025 оны эхний хагас жилийн байдлаар 16 байршил 38 хэсэгчилсэн талбайд 3464 нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдсэн хэрэгжилт 15 хувьтай л байгаа аж. Улмаар 20,822 айлын орон сууц ашиглалтад оруулж хэрэгжилт 20 хувьтайм төсөл удаашралтай байна.

Хотжилтын бодлогод манай дотоодын компаниуд хүний нөөц, эдийн засгийн суурь чадамж, мэргэжлийн байдал зэргээс үүдсэн ажлууд нь удааширдаг. Баахан айл орох оронгүй болж, өнөөдүүл нь хот дээр бөөн хэрүүл мандуулдаг байдал хэвийн зүйл болтлоо хэлбэржин тогтсон билээ.

Тухайлахад, 2014-2016 онд газраа чөлөөлж хохирсон 633 өрх байснаас 519 өрхийн асуудлыг Нийслэлээс болон, төсөл хэрэгжүүлэгч компаниуд шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 114 айлыг Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах Нийслэлийн түр сууршуулах 813, 814  орон сууцанд амьдарч байгаа аж.

Хятад компаниудтай хотын зүгээс маш чанга нөхцөлтэй гэрээ байгуулаад, ажиллах хүч болон бусад бүтээгдэхүүнээ урдаас авахыг зөвшөөрдөг. Ийм байдлаар гэрээний хүрээнд ажлаа явуулахад байсхийгээд л ажил нь зогсчихдог, ажиллах хүчин нь асар тодорхойгүй дотоодын ААН-үүдтэй хот зууралдахгүй, амар байдаг гэх яриа бий.

Үүнийг бас буруутгаж болохгүй. Маш олон барилга монголд дундаасаа зогсож, ажиллах хүчин нь намарт самарт явчихдаг. Банкных нь зээл гацчихдаг байдал манай дотоодын зах зээлд байгаа юу гэвэл байгаа. Тэгэхээр томоохон бүтээн байгуулалтын гол толгой ажлыг урдаас ажилчдаа, барилгын материалаа ачаад ирдэг гадны компанид өгөхийг илүүд үзэх хандлага ч бас байгаа юм.

Тендерийн багцуудад монгол компани оролцох ямар ч боломжгүй байдлаар зарласныг УИХ-ын хэд хэдэн гишүүнд хандаж, эрх ашгаа хамгаалуулах талаар монгол компаниуд дурдсан. Туслан гүйцэтгэгчийн шугмаар ажиллах боломж нөхцлүүд дээр хот илүү бодлогын арга хэмжээ авах шаардлагатай буйг энд анхаарууштай юм.

Эцэст нь 10 мянган айлын орон сууц барина гэдэг тоглоом биш ээ. Баахан шав тавигдаад, эзэнгүй алга болчих эрсдэлд хотын ажил хариуцагчид ч зүй ёсоор анхаарахаас өөр аргагүй нюанс харагддаг. Үүнд монгол компаниудын нэр хүндийн бууралт, барилгын явцаа байнга удаашруулдаг түүх л үлэмж нөлөө үзүүлсэн харагдана.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
109 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол компаниуд төсвийг нь хүрсэнгүй гэж нэмэхийг шаардаад л,хугацааг нь хойшлуулаад л заваар ч өгнө шүү дээ. За тэгээд чанар нь яах л бол...барагдахгүй их шалтаг тоочоод л ,цавчаа нь цаашлаад л

зочин
зочин

зөв хурдан бариулаад дуусгах хэрэгтэй . хятад ажилчдаар бариулхад өртөг өндөр гарах ч хугацааны алдагдал , ажил зогсолт , хулгайн асуудал гарах нь бага учир дүндээ дүн . харин эмс хүүхнүүдийг очиж холилдохгүй байхад л төр засаг ,олон нийт , эмэгтэйчүүдийн байгууллагууд дорвитой хяналт , соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй .

Зочин
Зочин
Reply to  зочин

гадны ажилчид дээр манайхан бөөн халтуур бөөн гарааны мөнгө тэгээд ч стандарт гэдгийг мэдэхгүй шүү

Зочин
Зочин

Мөнгө хүрээгүй гэж нэмж нэхээд дараагийн 5 жилд ашигладтанд орохгүй. Болоогүй дандаа хчмд хөгийн материалаар барина

Зочин
Зочин

Хятадуудаар бариулооо ....тэр нь дээр

Занги
Занги

Монголын барилгын компаниуд гэдэг бол ганц сургууль, нижгээд цэцэрлэгийг 10 жил бариад ашиглалтанд оруулж чадахгүй хаяад чвдаг эсвэл дампуурчихдаг тийм л юмнууд байдаг шүү.

Зочин
Зочин
Reply to  Занги

Тэр чинь дарга нар нь чалвчаад мөнгөгүй болгож байхгүй юу

Архангай
Архангай

Манайхан ёстой бүтэхгүй. Тэр чаддаг хүмүүсээр нь бариулсан нь дээр. Нэмээд зам гүүр зогсоол бүх юмтай нь хийлгэвэл зүгээр

Зочин
Зочин

Нийтийн орон сууц барихаал болъчих. Иргэдээ хүндлэх цаг болсон. Иргэдэд газрыг нь өгөөд, харин улсаас дэд бүтцийг нь шийд. Түгжрэл, бохирдолгүй орчинд, аюулгүй тааваараа амьдрах боломжийг нь иргэдэд үлдээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөв дөө...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тгд хөдөөрүүгээ зайлаач эргүү оркоо

Зочин
Зочин

Барахгүй дээ. Заваарч өгнө.

Зочин
Зочин

Монгол компаниуд өнөөдөр УБ хотыг яаж бетонон ширэнгэ болгосныг хар д даа. Ганц ч мод алга

Зочин
Зочин

China barisan deeree. Manaikhan jonkhuu bolgonoo

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрсдөө хийж байж хөгжинө шүүдээ

Тэнэг хог
Тэнэг хог
Reply to  Зочин

Эргүү ац ийм сэтгэлтэй чи өөрийгөө Монгол гэж хэн ч чамайг хэлэхгүй. Чи тэр нутагруугаа зайлаад нутаг чөлөөлөгдөөд өг

Зочин
Зочин

Адаглаад Хятад компани хурдан барина ажиллах хүч нь хямд харин чанарын шаардлага дээр хянах

Зочинзочин
Зочинзочин

Монгол компаниуд хугацаандаа байр ашиглалтад өгдөггүй, мөнгө хүүлэхээс өөр зорилгогүй Чанар муутай хийнэ. Обойг зөв харуулаад наачихгүй, сантехникийн доголдолгүй угсарч чаддаггүй, гэрлийн унтраалгыг зөв угсраагүй гүйцэтгэгчтэй компаний байранд орж үзлээ. Хариуцлага, хяналт шалгалт Нойл. Ийм байрыг Улсын комисс авсан байгаа 2018 онд. Барилга орон сууцны байцаагч нар энэ мэтийг үзээд шалгах чадваргүй юм юу хийдэг байнаа.

Goboo
Goboo

Монголчууд хэзээ ч чадахгүй

Бат
Бат

Монгол компаниудад хүний нөөц байхгүй. Байгаа нь цалингаа авсны маргааш байхгүй. Дээхэн үед хятад ажилчинтай нэг компани монгол ажилчинтай нэг компани хоёул нэг нэг блок барилга сууриас нь эхлээд 7-р сарын 15-нд хятад ажилчид ахиад шинэ блок дээр ажиллаж эхлэхэд манайх 9-р сарын 15-нд арай хийж дуусгаж байсан нь одоо ч яс хавталзуулдаг. яанаа эд нар цалингаа аваад мурина даа гэхээс л

Бат
Бат

Хогийн барилгын компаны захирлууд хөлсөө 10-н сар хүртэл хэл үггүй тавьчихдаг бол манайх бас л үздэг бронууд шүү дээ

Зочинөлөнбн
Зочинөлөнбн

Манай жижиг компанууд үргэлж л Гай болдог

Зочин
Зочин

Үнэн шүү

Зочин
Зочин

Их, дээд сургуульд маш муу сурсан эсвэл оройн ангид төгссөн мэдлэг сул нөхдүүд зөвлөх инженер гэсэн тамга, гэрчилгээтэй л энд тэнд давхиж явах юм. Зорилго нь тэр тамга, гэрчилгээгээ ашиглан мөнгө олох. Энэ чанар муутай барилгын зөвлөх инженерүүдийг яаж цэгцлэх вэ?

Зочин
Зочин

Монгол барахгүй, урьдчилгаа мөнгөө идээд, хахуулдаа өгөөд. дутуу хаяад алга болно.

Зочин
Зочин

Хятад барилгын компаниудаар бариулах нь зөв шүү. Чанартай, хурдан шуурхай, мэргэшлийн түвшинд хийж дуусгаж чадна.

Зочин
Зочин

Hyataduud ni deeree. Mongol companyyd uchnuun olon barilga dutuu bariad esvel udaashraad bas hyamd materialaar chanargui bariad hetsu bainashde 1 ah maani huvi lizing hiigeed buren tulsun ch bairni 11 davhraas tsaash barigdahgui heden jil bolood hen ch hariutslaga huleegeegui uur negni bair zahialsan ch anhnii geree hiisen unee 3 udaa nemj uchnuun jiliin daraa ashiglaltand oruulsan iim l bna

Зочин
Зочин

Дулааны станц нь байхгүй байхад орон сууцны хороолол барьдаг нь юуны учир вэ хотоор нь хөлдөөх вий дээ???

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

орос хятад хоёроор хийлгэж сурчихсан.
Одоо өөрсдөө сур сур бас дахин сур.?.гэдэг үгээ
санацгаа!!!

Ganbaatar
Ganbaatar

Хятад барилгачид 1960-70 онуудад барьж байсан барилгаа дутуу хаяад явж байсанг санахад илүүдэхгүй байх оо...

Bayr
Bayr
Reply to  Ganbaatar

120,220,40,50 mngt bugd hitaduud barsniig martsiimu.3,4 hrolol busad ugsarmal barilga orsuud barsn sde.ern 60-85 onnd ihenh barilgyig gadaadyhn barsniig martah gereggui

Зочин
Зочин

Аль орон хар ажлыг гадны орны ажилчдаар хийлгэдэг шүү дээ,Хятадуудаар хийлгэх нь зөвөө,
эмэгтэйчүүд минь энгэр чангатай байж эрлийз хүүхэд бүү гаргаарай

Зочин
Зочин

Одоо тэр зөвлөх инженер, мэргэшсэн инженер гэсэн худлаа зэрэг цол, хуурамч гэрчилгээ цааснуудыг яаж цэгцлэх вэ. Их сургуульд хамгийн муу сурч байсан мэдлэг муутай нөхдүүд бүгд зөвлөх инженер гэсэн цаас авчихсан, энд тэнд зөвлөх нэртэй, барилгын компаниудаас мөнгө аваад л явах юм.

Батчулуун
Батчулуун
Reply to  Зочин

аль кампанид хэн гэдэг хүн бна нэр устай бичээрэй авгай яриа ярихгүй шүү

Зочин
Зочин

Одоо энэ үед Хятад компаниудаар орон сууц бариулах нь тохиромжгүй. Хятадад өрөнд орж эзлэгдэснээс эх орон газар шороотойгоо үлдэцгээе. Одоо байгаа орон сууцнуудаа зарчих л даа. Ямар их хоосон шунал бэ.

Зочинзообоо
Зочинзообоо

Монгол компани ажиллах хүн байхгүй шдээ....Нэг барилга барина,,,,тэр хавийн байрны гадаа байгаа бүх машиныг давхар будчинаа....Эзэн нь олдохгүй,захиалагч,гүйцэтгэгч ,дамжаад нэг хоёр гурван хүнтэй компани нэртэй бригад хүрэхгүй хүмүүс хариуцлага хүлээх чадваргүй .....Ийм л дүр царайтай байж.....Монгол компанид өгсөнгүй гэж хуцахааа больчоорой доо

Зочин
Зочин

Энэ орон сууц хятдуудаар дүүрнэ гэсэн үг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монгол компани...хэзээ ч барьж дуусгахгүй бариад эхлэн...тэгээд юмны үнэ өсөөд мөнгө нэмж өг гд л олон жил болно хятадууд бол яг хугацаанд нь барьж өгнө

Зочин
Зочин

Хятад барьж болно гэхдээ Монголыг эзэлэх оронгоо бэлдэж байгаа хаа сайгүй

Зочин
Зочин

Нямкаа миний дүү бээжингийн мухар гудамжны дарга болмоор юм Монголчууддаа ингэж eрөөлгөж байхаар тэрнээс илүү албан тушаал луухаанууд чамд өгөхгүй дээ битгий гохьд

Д.Батцэцэг
Д.Батцэцэг

Монгол компаниуд арай нь хүч дутах байх. Тэд зэрэг зэрэг энд тэнд барилгатай байдаг юм шиг байнлээ , ажиллах хүн олдохгүй байна л гэж дуулддаг. Социализмын үед хот маань дийлэнх нь гадаад ажиллах хүчээр боссон байдаг. Шинэ хотоо гадаад ажиллах хүчээр бариулсан нь зөв гэж бодож байна.

Зочин
Зочин

Хятадуудаар бариулья

Зочин
Зочин

Монголчууд хийж чадна.Та нар бүгдээрээ огцор

budaltansvh@gmail.com

Монгол пүүсүүдийн барьсан барилгууд эхнээсээ эвдрээд асуудал үүсгээд байгаа олон жишээ байнашүү!!! Барилга барьж сурчихаад барьцацгаагаарай!!! Барьж байх хугацаандаа ч осол эндэл гаргаж хүний амь насанд хүрдэг хариуцлагагүй нөхдүүд!!!тэгээд ч мэргэжлийн бус ажилтан ажилчид ямар л чанартай юм хийв гэждээ!!! Орос юмуу Хятадуудаар бариулах хэрэгтэйдэгшүү!!!

Зочин
Зочин

Хятадаар бариул,хурдан,хямд найдвартай,гэрээгээ чанд баримтлана,элдэв тайлбаргүй.

Зочин
Зочин

Манай барилгын компанмуд дийлэнх нь өрнөөс өр бартераас бартер хооронд явдаг. Санхүүгийн асуудлаа ерөөсөө шийддэгүй, санхүүгийн сахилага бат гэж үгүй. Бараг л барьж чадахгүй

Зочин
Зочин

Эсвэл дарга нарын ахан дүүсийн компаниуд ороод бүр заваарч өгнө. 10 жилээр хойшлуулна, дараа нь хэн барьсан нь мэдэгдэхгүй улсын бүртгэлд ч байхгүй барилгууд Улаанбаатараар дүүрэн байгаа. Инижнер байхгүй ХАБАЭ байхгүй, энд тэндээс гуйлгаар хэдэн баримт нийлүүлж барилгаа ашиглалтад өгсөн нэртэй, дараа нь хариуцах эзэнгүй.

Зочин
Зочин

Монголчууд хэрэггүйээ юуч хийж чадахгүй хулгайг бол хийж чадна хулгайч нар хятадууд хажууд нь илүү сэтгэлтэй ажлын зохион байгуулалттай ажил хийж сурсан улс

Зочин
Зочин

Монгол ч бай хятадууд ч бай байшин барилга байгууламж барьж болноооо Хамгиин гол хэсэг бол хүүхдийн төлөө тоглоомын талбай дараа нь автомашины зогсоол 2 л байгаа юм шүү дээ Бас сургууль цэцэрлэг байх ёстой Байшин хоорондын зай өргөн зам нь өргөн байх хэрэгтэй Галын машин бусад автомашин чөлөөтэй явж байхаар хиих хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ том хороолол барих ч удах байхааа 10 ч юмуу 15 жил болно биз хэн мэдлээ

Зочин
Зочин

МОНГОДЧУУД ЯГ БАРИАЧ.....

Батхуяг
Батхуяг

Монгол компаниуд барахгүй шүү Бат-Үүлийн үёд яалаа одоо ч байранд ороогүй хахуул өгөөд урьдчилгаа аваад дампуурчихдаг шүү дээ муу нэртэй Хятадууд л дуусгана хяналтаа сайн тавих хэрэгтэй манайхан туслангаар оруулах хэрэгтэй шүү

Zch
Zch

Chadahguishtee.Oron suutsnii barilga barina gej iregdees urdchilgaa avchihaad
bairtaich bols ymgui munguu aldchihaad 6 jil shuuh,tsagdaagaar yvaad hohirloocj
baragduulj chadahgui bainash tee.Chadaltai kompaniud ni uurduu bariad uursduu bor
luulah sonirholtoi.Tegeheer hytaduud ni
hymd huvheer chanartai hiine,hulgai hiihgui.Mongol talaas chanart ni MGL
injeneruud ni hynal tavij yvah estoi.

Зочин
Зочин

Harin tiime heleed yu gehew

Зочин
Зочин

Хятадуудаар бариулах хэрэгтэй,Монголын барилга удаан,идэлт ихтэй,шантаажчин шинжтэй,хариуцлага гэж байхгүй балай

Зочин
Зочин

Ёстойдоо 32 тойрог шиг эрээвэр хураавар цэгцгүй барилгууд дүүрсэн шиг л юм болгоно манайхан

Зочин
Зочин

Хурдан, чанартай барьж байвал хятадынх байсан ч яахав, дотоодын компани итгэлгүй ээ.

Ббб
Ббб

Дарханы автозамын мөрөөр орох Сэлбэ төсөл хэдэн жил дамжих бол доо

Зочин
Зочин

Монгол компанууд чадахгүй

Холбоотой мэдээ

Back to top button