Б.Баасандорж: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төсөл Үндсэн хуультай зөрчилдөхгүй

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийн талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр хэлэхдээ,
Ерөнхий сайд 2025 оны 5-р сарын 28-ны өдөр УИХ-д Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд буюу 44.1-д зааснаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар тогтоолын төслийг УИХ-д оруулсан. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн болон тодорхой бусад бодлогын асуудлаар өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулбал 3 хоногийн дараа, 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж эцэслэнэ гэж заасан байдаг. Ингэхээр УИХ-д оруулснаас 3 хоногийн дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг оруулж хэлэлцүүлнэ гэсэн үг. Ингэхээр 10 хоногийн дотор хэлэлцэж, эсийн шийдвэрийг гаргана.
-Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж үү?
-Тогтоолын төслийг Үндсэн хуульд заасныхаа дагуу оруулсан. Тогтоолын төсөл дээр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжил зэрэг тодорхой бодлогын асуудлуудыг хэрэгжүүлэх үүднээс энэ бодлогын асуудалд итгэл үзүүлэх тогтоолын төслийг оруулсан тул Үндсэн хуультай зөрчилдөхгүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бодлогын асуудал мөн. Тиймээс энэ асуудлын хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл орж ирсэн гэсэн үг. УИХ-ын чуулган хуралдааны Дэгийн тухай хуулиар уг асуудлыг хэлэлцэнэ. Маргааш Даргын дэргэдэх зөвлөл буюу 20 гаруй гишүүний бүрэлдэхүүн хуралдаж байнгын хороо, УИХ-ын чуулган хэзээ хуралдаж уг асуудлыг хэлэлцэхийг шийдвэрлэнэ. Ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой" гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"... бодлогын асуудлыг хэрэгжүүлэх" бодлогын асууд�##� гэж юу байдаг юм бэ, Баасандоржоо ? ҮХ - ийн 44.1. дахь бодлогын асууд�##� гэдэг чинь УИХ аас л бат�##�даг ( ЗГ - ын эрх мэдэл хүрэхгүй) бодлогыг хэлж байгаа бөгөөд тийм бодлогоо УИХ аар батлуулах гэж ЕС өөрийн суудлаараа дэнчин тавьж УИХ аар батлуулахаар асууд�##� оруулж байгааг л "өөрт нь ( ЕС - д) итгэл хүлээлгэх тогтоолын төсөл" гэж байгаа юм шүү дээ. Гэтэл одооных нь " би та нарын бат�##�ж өгсөн бодлогын асуудлуудыг чинь хэрэгжүүлье (тэгэх үүрэгтэй юм чинь), намайг хэвээр нь байлгаач" л гэснээс өөр зүйлгүй! Ийм итгэл үзүүлэх асууд�##� 44.1.- д байхгүй. Ү.Х.- д нэмэлт оруулж байхад нь зарим хүн " Ийм итгэл үзүүлэх эсэх хэлбэр байхгүй" болж байгааг сануулж бичиж л байсан, тоогоогүй. 1992 онд ЕС Бямбасүрэн Ардын Их Хур�##�д ийм "вотем доверия" оруулж, итгэл хүлээлгэсэн шийдвэр гаргуулж байсан ганц дохиолдол байдаг юм. Товчхондоо ҮНДСЭН ХУУЛИЙГ (АРД ТҮМНИЙГ) ХУУРАХ ЗАЛИЛАНГАА ЗОГСОО гэж хэлээд байгаа.
Ерөнхий сайд тодорхой бодлого хэрэгжүүлэх гэтэл түүний бодлогыг хууль тогтоох байгууллага эсэргүүцвэл өөрийн бодлогоо үнэн зөв болох итгэл үнэмшлийг олж авахын тулд өөрт нь итгэл үзүүлэх асууд�##� тавьж хууль тогтоох байгууллагад хандах агуулгатай Үндсэн хуулийн зохицуул�##�т. Гэтэл Ерөнхий сайд тийм бодлогын зөрүү байхгүй байхад зөвхөн хамтарсан ЗГ-ыг хэвээр үлдээх гэдэг агуулгаар итгэл үзүүлэх гэж байгаа нь УИХ-ыг Үндсэн хууль зөрчих асууд�##� руу түлхэж байгааг энэ гишүүд нь ойлгож байгаа боловуу.