УЛС ТӨРУлс төрийн мэдээ

IV эмнэлгийг ХСҮТ-ийн өргөтгөлөөр өгөх эсэхийг Хөгжлийн банкны ТУЗ өнөөдөр шийднэ

"IV эмнэлэг"-ийг Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлөөр өгөх эсэхийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар өнөөдөр /2025.05.30/ шийднэ.

Эрүүл мэндийн яамнаас Хавдрын эмнэлгийн өргөтгөл болгож "IV эмнэлэг"-ийг худалдан авах тендерийг 2025.03.11, 2025.04.17-нд хоёр удаа зарлажээ. Гэвч "Хөгжлийн банк" оролцоогүй аж. Гурав дахь тендер дөрөв хоногийн өмнө /2025.05.26/ нээгдсэн. Энэхүү тендерт орохгүй бол хавдрын эмнэлэг өргөтгөлтэй болох эсэх нь эргэлзээтэй байдалд орох юм.

Учир нь, Хөгжлийн банк Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас өмчлөлийн эрхээ өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Эрүүл мэндийн яамнаас зарласан тендерт орох ёстой. ЭМЯ-ны тендерт орох зөвшөөрлийг Хөгжлийн банкны ТУЗ нь шийдвэрлэх эрхтэй.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл Б.Анараар даргалуулдаг бөгөөд хараат болон хараат бус долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Тэд 2022-2024 оны хооронд томилогдсон байдаг.


Бидний өмнө нь энэ агуулгыг хөндөж хүргэж байсан нийтлэлийг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button