НИЙГЭМНийгэм мэдээ

Гүйлт болон цанын тамирчид 2026 оны өвлийн олимпод оролцох эрхээ авчээ

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад эрхээ авахад нь дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэх зорилгоор урт хугацааны хөрөнгө оруулалт болгон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байгаа.

Тус хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагч, холбооны төлөөллийг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, тэтгэлэг гардуулж бэлтгэл сургуулилалтын явц, олимпын эрхийн тэмцээнүүдэд хэрхэн оролцох талаар мэдээлэл солилцсон байна.

2026 оны оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд хүртэлх хугацаанд хамрагдах энэхүү тэтгэлгийг гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, тэшүүрийн шорт трэйкийн тамирчин Б.Гэрэлтуяа нар авч байгаа юм. Тэднээс гүйлтийн цанын хоёр тамирчин олимпын эрхийн болзол хангасан бөгөөд дахин хоёр тамирчныг оролцуулах боломжийг судалж байгаа аж. Ингэхдээ уулын цанын төрөлд дэмжлэг үзүүлбэл эрх авах боломжтой онцолжээ. Эрхээ өвөртөлсөн хоёр цаначин ирэх долоодугаар сард роликтой цанын тэмцээнд оролцох юм.

Харин тэшүүрийн тамирчид ирэх сараас Солонгост хамтарсан бэлтгэлд оролцож, улмаар аравдугаар сараас дэлхийн цомын олимпын эрхийн оноо олгох дөрвөн цуврал тэмцээнд өрсөлдөх ажээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button