Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын сонгууль ойртож нэр дэвшигчид сонгогчдын дэмжлэгийг авахаар өрсөлдөж байна

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртож, мөн урьдчилсан санал хураалт өнөөдөр дуусах тул гол хоёр нэр дэвшигч сонгогчдын дэмжлэгийг авахаар өрсөлдөж байна. Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мюн, Ард хүч намын нэр дэвшигч Ким Мүн Сү нар сонгуулийн гол хоёр өрсөлдөгч юм.

Пүрэв гарагт /2025.05.29/ урьдчилсан санал хураалт 19.58 хувийн ирцтэй байжээ. Энэ нь урьдчилсан санал хураалт авч эхэлснээс хойш үзэгдсэн хамгийн өндөр ирц болсон юм. Өнөө өглөө орон нутгийн цагаар 07:00 орчим ирц 20.41 хувь хүрсэн байна.

Ирэх долоо хоногийн мягмар гарагт /2025.06.03/ явагдах сонгуульд 44.3 сая орчим санал өгөх боломжтой. Нэр дэвшигчид урьдчилсан санал хураалт явагдах хоёр хоногийн хугацаанд сонгогчдыг саналаа өгөхийг уриалжээ. Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар Ардчилсан намын И Жэ Мюн 49.2 хувийн рейтингтэй тэргүүлж байгаа аж. Харин Ардын хүч намын Ким Мүн Сү 36.8 хувь, Шинэ реформ намын И Жун Сок 10.3 хувийн рейтингтэй гарчээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button