Улс төрийн мэдээ

АН-ынхан "Найман сайд бидэнд ажил бүтээж өгөөгүй" гэдгээр шалтаглаж, бүлгээ дахин хуралдуулахаас цааргалжээ

Найман сайддаа гомдсон АН-ынхан Дэгийн хууль зөрчиж, парламентын хийгээд намынхаа ирээдүйг "хорлох" нь уу.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх санал хураалтад Ардчилсан намын бүлэг оролцохгүй гэж шийдсэн. Гэтэл одоо энэ нь Дэгийн тухай хуулийн 7.5-ыг зөрчсөн асуудал үүсгэж, намын дарга Л.Гантөмөр өрөөндөө гишүүдээ дуудан уулзаж эхлээд байна.

Үнэхээр бүлгийн 42 гишүүний зарим нь байгаагүй, саналын зөрүү бага зэргээр маргаан үүсээд байгаа аж. Хэрэв бүлэг энэ шийдвэрээ өөрчлөхгүй бол АН-ын 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцох ч, санал өгөхгүй. Өгөхгүй гэдэг нь эсрэг кноп дарсны адил нөлөөлнө гэсэн үг. Нөгөө талаас Дэгийн тухай хууль зөрччих болоод байна.

Харин УИХ-ын чуулган яг одоо хуралдаж, 52 гишүүн асуулт асууж, үг хэлээд дундаа орчихлоо. Одоогийн байдлаар Ж.Чинбүрэн гишүүнээс өөр эсрэг байр суурь илэрхийлсэн, Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдгээ хэлсэн хүн алга. Уур амьсгал харьцангуй эерэг байгаа юм. АН-ын гишүүн Б.Баярбаатар л гэхэд итгэл үзүүлэхийг дэмжинэ гэчихсэн. Л.Мөнхбаясгалан бас нууцаар санал хурааж болохгүй гэдгээс гадна итгэл үзүүлэх нь зүйтэй зэргээр ярилаа.

Хэрэв АН-ын бүлэг дахин хуралдаж, санал хураалтад оролцохгүй гэсэн шийдвэрээ эргэж харахгүй бол тогтоол дэмжигдэхгүй байх магадлал өндөр юм. Үндсэн хуулиар, 64 гишүүний дэмжлэгийг Ерөнхий сайд авах хэрэгтэй байна. Харин нэгэнт АН-ын 42 гишүүн 42-уулаа эсрэг гарчихвал, нөгөө талд хайрцаглагдсан нэг намын гишүүдтэйгээ тулахад амаргүй юм.

Гэтэл үндсэн асуудал ерөөсөө томилгоо байсан талаар өнөөдөр ч, түүнээс өмнө ч дурдагдан яригдсаар ирлээ. АН-ын найман сайд намынхандаа ямар ч ахуйн тус үзүүлээгүй. Томилгоо хийгээгүй, тусалж дэмжээгүй. Олон жил гудамжид байсан намынхан нь Засгийн газарт хамтарчихсан тул мөнөөх наймаас хөшигний ард албан тушаал хүссэн ч тэд нь хөдөлж өгөөгүй. Ийм учраас л “Засагт хамтралаа гээд бидэнд ашиг гарахгүй байна” гэсэн агуулгаар нэгдэж, шүүмжлээд эхэлсэн гэж харагддаг, яригддаг.

Мөн түүгээрээ өнөөдөр ч “гэдийж”, санал хураалтад оролцохгүй, бүлгийг дахиж хуралдуулахгүй гээд бужигнаж байгаа бололтой.

Нөгөө талаас УИХ-ын гишүүдийн олонх АН-ын найман сайд сайн ажилласныг магтан сайшааж, аль болох хамтарсан ЗГ үргэлжлэх нь зүйтэй гэж үзээд байдаг. Урт хугацаандаа парламентын дархлаа унах, зөрчил тэмцлээ дийлэхээ байх асуудлын эхлэлд зогсож байгааг туршлагатай гишүүд онцолж байна. Гэтэл томилгоо, сандал суудал дээр гоморхож гомдсон АН-ын хэдэн гишүүдийн хүсэл зоригоор энэ бүх асуудал гацаанд орох юм уу. Ирээдүйд парламентаа байг гэхэд АН-ын институт хэрхэн тогтвортой байх юм бэ. Арай гэж сонгуулийн өмнө тамга тэмдэгтэйгээ болж авсан АН улс төрөө цаашид даах уу зэрэг асуултууд тэдний өмнө тавигдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Данх
Данх
6 сар 2, 2025 20:53

Зайл Өмхий Гичий минь Данхын угаадас

Зочин
Зочин
6 сар 3, 2025 00:36

Ийм л өчүүхэн бодолтой бна даа

Зочин
Зочин
6 сар 3, 2025 06:08

АН монгол хүмүүсийн ирээдүйд хор хүргэлээ

М.АМАР настан
М.АМАР настан
6 сар 3, 2025 13:52

АН ХЭЗЭЭ Ч өөрийн бараа харж,ард түмэндээ нэмэр болж чадахгүй юм байна.Увсын Гантөмөр,Цогтгэрэл гээд өчүүхэн амьтад.

Холбоотой мэдээ

Back to top button