И Жэ Мюний бүрэн эрх эхэлж, эдийн засгаа сэргээх амлалт өглөө

Мягмар гарагт /2025.06.03/ БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мюн ялалт байгуулсан. Тэгвэл түүний таван жилийн бүрэн эрхт хугацаа өнөөдөр эхэлсэн байна. Өмнөд Солонгосын Үндэсний сонгуулийн хороо түүний ялалтыг баталсны дараа буюу орон нутгийн цагаар 06:21 минутад түүний бүрэн эрхт хугацаа эхэлжээ.
Тэрбээр шилжилтийн хугацаагүйгээр шууд албан тушаалаа хүлээн авч байгаа юм. И Жэ Мюн дайны онц байдлын улмаас үүссэн хямралыг зогсоож, дэлхий даяар дотоодын салбараа хамгаалах хандлага нэмэгдсэн явдал болон удаашралаас болж ганхаж буй эдийн засгаа сэргээхийг амласан байна.
61 настай тэрбээр өчигдрийн сонгуулийг Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан явдал болон түүний Ардын хүч нам уг явдлыг зогсоож чадаагүйг шүүсэн өдөр байлаа гэж хэлжээ. И Жэ Мюн “Эхний ажил бол бослогыг эрс шийдэмгий даван туулж, ард түмний эсрэг буу, сэлэм эргүүлж цэргийн эргэлт дахин хэзээ ч гарахгүй болгох явдал” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!