Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийн дөрвөн шүүгчид хориг тавилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа пүрэв гарагт /2025.06.05/ Олон улсын эрүүгийн шүүхийн дөрвөн шүүгчид хориг тавьсан байна. Энэ нь Америк цэргүүд Афганистанд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг ОУЭШ шалгасан явдал болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах тушаал гаргасны хариуд тавьж буй хориг юм.

Вашингтон Угандагийн Соломи Балунги Босса, Перугийн Луз дель Кармен Ибанес Карранза, Бениний Рейн Аделаида Софи Алапини Гансу, Словенийн Бети Холер нарт хориг тавьсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлжээ.

Рубио “Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн хувьд энэ дөрвөн хүн Америк болон бидний ойрын холбоотон Израил руу чиглэсэн ОУЭШ-ийн үндэслэлгүй үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. ОУЭШ нь улстөржиж, АНУ болон манай холбоотнуудын иргэдийг мөрдөн шалгах, буруутгах, яллах эрх мэдэлтэй гэж худал мэдээлэл гаргаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ eр нь хэрэггүй шүүх боллоо доо

Монголын авилгач шүүгчийг эргүүлэн тат!!!
Монголын авилгач шүүгчийг эргүүлэн тат!!!

Монголын нэгэн авилгач шүүгч энэ шүүүхэд ажиллаж байга. Тэр адгийн авилгач новшийг нэн даруй эргүүлэн тат!!!

Холбоотой мэдээ

Back to top button