Герман зэвсэгт хүчнийхээ цэргийн тоог 60 мянгаар нэмнэ

НАТО зэр зэвсэг болон алба хаагчдын тоог нэмэгдүүлэх шинэ зорилго тавьжээ. Энэ зорилгын хүрээнд Герман зэвсэгт хүчнийхээ цэргийн тоог 60 мянгаар нэмнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Борис Писториус пүрэв гарагт /2025.06.05/ хэлсэн байна.
Писториус НАТО-гийн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзахаасаа өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ “Европын хамгийн том эдийн засгийн хувьд бид хариуцлагаа ухамсарлаж байна” гэжээ. НАТО ОХУ довтолсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар шинэ баримт бичиг гаргаж, түүндээ зэр зэвсэг болон албан хаагчдын тоог нэмэхийг оруулж өгсөн аж.
НАТО-гийн тэргүүн Марк Рютте хэлэхдээ “Бид агаарын довтолгооноос хамгаалах системдээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Алсын тусгалтай пуужингууддаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Байрлалаа өөрчлөх чадвартай хуурай газрын хүчин, команд болон удирдлагын системд хөрөнгө оруулах ёстой. Энэ бүгдийг зэрэг явуулах хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.