Израил-Палестины бага хуралд оролцсон орнуудад арга хэмжээ авна гэж АНУ анхааруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа ирэх долоо хоногт болох НҮБ-ын хуралд оролцохоос татгалзахыг улс орнуудад анхааруулах болжээ. Тус хурлаар Израил, Хамасын мөргөлдөөний хоёр улс үүсгэх замаар шийдэх талаар хэлэлцэх юм.
Мягмар гарагт /2025.06.10/ АНУ энэхүү анхааруулгаа бичиг хэлбэрээр улс орнууд рээ илгээснийг нь “Reuters” агентлаг олж авчээ. Хуралд оролцсоны дараа “Израилын эсрэг үйлдэл” хийсэн орнуудыг АНУ-ын гадаад бодлогын эсрэг ажиллаж байна гэж үзэж, Вашингтоноос дипломат хариу арга хэмжээ авч болзошгүй гэж бичигт анхааруулсан байна.
АНУ-ын ойрын холбоотон улсууд болох Франц, Саудын Араб хоёр уг хурлыг санаачилсан юм. Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болох тэрхүү хурал Палестины тусгаар тогтнолын замын зураглалыг тодорхойлох, Израилын аюулгүй байдлыг хамгаалах зорилготой.
Вашингтон улс орнууд руу илгээсэн бичигт “Бид засгийн газруудад энэ хуралд оролцохгүй байхыг уриалж байна. Учир нь энэ хурал Газын зурваст үргэлжилж буй дайн, барьцаалагдсан хүмүүсийг суллах амин чухал хүчин чармайлтуудад саад болно” гэж бичжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хурал дээр Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй гэдгээ илэрхийлсэн. Францын албаны хүмүүс АНУ-тай зөрчилдөхөөс зайлсхийхийн тулд болгоомжтой ажиллаж буйгаа хэлсэн мэдэгдээд буй.
АНУ-ын илгээсэн бичигт “Палестины улсыг ганцаарчилсан байдлаар хүлээн зөвшөөрөх нь энэ асуудлыг шийдэхэд хууль, улс төрийн томоохон саад учруулна. Дайн үргэлжилж байгаа энэ үед Израилыг шахалтад оруулах тул дайснуудад нь давуу тал олгоно” гэж бичжээ.
Вашингтон олон арван жилийн турш Израил, Палестин гэх хоёр улс үүсгэх шийдлийг дэмжиж ирсэн. Тус шийдлийн дагуу Иордан голын Баруун эрэг болон Газын зурваст Палестин улсыг байгуулж, Израилтай зэрэгцэн орших юм.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаандаа хоёр улсын шийдлийг тодорхой дэмжээгүй. Энэ нь АНУ-ын уламжлалт бодлогоос зөрсөн алхам байсан юм. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Трамп энэ асуудал дээр ямар байр суурь баримталж буй нь мөн тодорхой бус.
Гэсэн ч мягмар гарагт /2025.06.10/ АНУ-аас Израилд суудаг Элчин сайд Майк Хакаби хэлэхдээ, Палестины тусгаар тогтносон улс байгуулах нь АНУ-ын гадаад бодлогын зорилго байхаа больсон гэжээ. Тэрбээр Израилыг тууштай дэмждэг нэгэн юм.
АНУ-ын илгээсэн бичигт “Палестиныг тусгаар улс хэмээн ганцаарчилсан байдлаар хүлээн зөвшөөрөх нь үндсэндээ аравдугаар сарын 7-ны өдрийг Палестины тусгаар тогтнолын өдөр гэж үзэхтэй адил” гэж бичигт дурдсан байна. Энэ нь 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэг Израил руу довтлон 1,200 хүний амийг хөнөөж, 250 орчим хүнийг барьцаалсан юм. Тус явдлын улмаас Газын зурвасын дайн эхэлсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Макрон ч зоригтойсон доо
Дэлхийд ямарч нэмэргүй НҮБ ыг татан буулгах хэрэгтэй..эхлээд АБЗ ийг таван буулгах шаардлагатай..�##�уурчин Орос улс Russia Nort Korea Iran 3ыг мөн НҮБ д байх ёсгүй..хөөж гаргах хэрэгтэй..