Гадаад мэдээДЭЛХИЙ

Аргентиний инфляц сүүлийн таван жилийн доод түвшинд хүрлээ

Аргентин улсын сарын инфляц сүүлийн таван жилд үзэгдээгүй доод түвшинд хүрсэн гэдгийг пүрэв гарагт /2025.06.12/ нийтлэгдсэн албан ёсны тоо баримт харуулжээ. Тус тоо баримт Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милэйн инфляцтай тэмцэж буй ажилд хүч нэмэв.

Үндэсний статистикийн агентлаг мэдээлснээр тавдугаар сард инфляц 1.5 хувь байсан юм. Энэ нь 2020 оны тавдугаар сараас хойш үзэгдээгүй бага дүн. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга явуулж Аргентиний тавдугаар сарын инфляц 2 хувь гарна гэж таамаглаж байсан юм.

Тус улсын жилийн инфляц гурван оронтой тоотой байдаг байсан бол одоо хоёр орон руу орсон. Тавдугаар сард жилийн инфляц 43.5 байсан нь дөрөвдүгээр сарын 47.3 хувиас сайжирсан үзүүлэлт байв. Шинжээчид             тавдугаар сарын жилийн инфляц 44.2 хувьтай гарна гэж тооцоолж байсан юм. Милэйн захиргааны гишүүд инфляц буурч байгаа нь ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр хэрэгжиж буйн нотолгоо гэжээ.

Аргентины Сангийн сайд Пабло Куирно “Бүх зүйл төлөвлөсний дагуу явж байна. Төсвийн ашиг гарч, мөнгө хэвлэхээ удаашруулбал инфляц огцом унадаг. Ийм зүйл болох нь зүй ёсны хэрэг” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button