Гадаад мэдээДЭЛХИЙ
Трампын төрсөн өдрөөр цэргийн парад болон түүнийг эсэргүүцсэн жагсаал болов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын төрсөн өдөр /2025.06.14/ болон АНУ-ын армийн 250 жилийн ойгоор Вашингтон хотноо цэргийн парад болсон байна. Парад эхлэхээс хэдэн цагийн өмнө Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелес зэрэг хотуудад олон зуун мянган америкчууд Трампыг эсэргүүцэж жагсжээ.
Парадын үеэр Трамп үг хэлэхдээ “Бусад бүх орон ялалтаа тэмдэглэдэг, Америк ч гэсэн ялалтаа тэмдэглэх цаг нь болсон” гэсэн байна. Трамп парадыг сум нэвтэрдэггүй шилээр хамгаалсан өндөрт зассан тавцан дээрээс үзжээ. АНУ-ын арми 25 M1 Abrams танк, 28 Stryker хуягт машин, M777, M119 их буу, 150 цэргийн машин, 7 мянга орчим цэрэг бүхий парад хийсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.