Ослоос амь гарсан хүн: Нүдээ нээгээд өөрийгөө амьд байна гэдгээ ухаарсан

Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Ахмедабад хотод “Air India” компанийн Boeing-787 Dreamliner онгоц осолдож зорчиж явсан 242 хүнээс цор ганц хүн л амь гарсан. Амь гарсан хүн нь Энэтхэг гаралтай Их Британийн иргэн Вишвашкумар Рамеш. Тэрбээр эмнэлгийн ор дээрээс ослын талаар ярьжээ.
Тэр “Онгоц хөөрснөөс 30 секунд өнгөрөхөд чанга дуу чимээ гарч, дараа нь онгоц осолдсон. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн” гэж “Hindustan” агентлагт хэлсэн байна. Мөн түүнээс “DD News” агентлаг яриа авахад Рамеш өөрийгөө үхэх гэж байна хэмээн бодсон гэжээ. Тэр хэлэхдээ “Гэхдээ нүдээ нээгээд өөрийгөө амьд байна гэдгээ ухаарч бүсээ тайлж онгоцноос гарахыг оролдсон. Онгоцны үйлчлэгч болон бусад зорчигчид нас барсан байсан” гэсэн юм.
Рамеш “Миний сууж явсан онгоцны хэсэг газарт унасан байсан юм. Онгоцны гадаа зай байхыг харсан учир хаалгаар гарах гэж оролдоод гарч чадсан. Онгоцны нөгөө тал барилгын ханаар хаагдсан байсан тул тэндээс хэн ч гарч чадаагүй” гэж нэмж хэлсэн байна.Түүний хэлснээр онгоц хөөрснөөсөө хэдэн секундийн дараа агаарт зогссон мэт болсон аж.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ МИНЬ АМЬД ҮЛДЖЭЭ МӨН Ч АЗТАЙ ХҮН ЮМ УС УУХ ХУВЬТАЙ СИНГХ БАЙНА ОДОО АНД МИНЬ МӨНХӨРЧЭЭ ЗҮГЭЭРЭЭ МОНГОЛД ХҮРЭЭД ИРЭЭРЭЙ ОНГОН БАЙГАЛААРАА АЙДСЫГ ТАНЬ ҮРГЭЭЖ ГУУЛИЙН ХОРХОГ УРУУЛ ЧИМЧИГНҮҮЛСЭН АЙРГААРАА ДАЙЛЖ ҮЗЭСГЭЛЭНТ ОХИДУУДААРАА НҮДИЙГ ЧИНЬ БАЯСГАНАА БООВДОНО ГЭЖ САНАЛТГҮЙ МОНГОЛ ОХИД ХҮҮХНҮҮД АРИУН ЯВДАЛТАЙ ШӨ АНДАА