Гадаад мэдээДЭЛХИЙ

Росатом Казахстаны анхны атомын цахилгаан станцыг барина

Дэлхийд уран олборлолтоороо тэргүүлдэг Казахстаны анхны атомын цахилгаан станцыг ОХУ-ын Росатом компани барина гэж тус улс бямба гарагт /2025.06.14/ мэдэгджээ. Казахстаны цөмийн эрчим хүчний агентлаг мэдэгдэл хийхдээ “Казахстанд анхны атомын цахилгаан станц барих олон улсын консорциумын удирдагчаар Росатомыг нэрлэсэн” гэсэн байна.

Казахстан улс бол дэлхийн ураны нийлүүлэлтийн 43 хувийг хангадаг. Уран бол цөмийн энерги гаргаж авахад ашигладаг түлшнүүдийн нэг. Гэвч тус улс дотоодын хэрэглээгээ бүрэн хангах хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж чаддаггүй юм. 2024 оны сүүлээр бүх нийтийн санал асуулгаар барих болсон тэрхүү атомын цахилгаан станцыг Балхаш нуурын ойролцоох Улкен тосгоны ойролцоо босгоно. Балхаш нуур нь Казахстаны хоёр дахь хамгийн том нуур билээ.

Тус атомын цахилгаан станцыг барих тендерт БНХАУ-ын Үндэсний цөмийн корпорац, Францын “EDF”, БНСУ-ын “Hydro and Nuclear Power” компаниуд мөн өрсөлдсөн юм.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button