Трамп Гринландыг авна гэснийг Макрон шүүмжлэв

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагт /2025.06.15/ Гринландад айлчилсан байна. Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэл хийхдээ зургаан цаг үргэлжилсэн Макроны айлчлал нь Дани болон Гринландын хүсэлтийн дагуу хийсэн, тодорхой мессеж өгч буй явдал гэжээ.
Макрон тус айлчлалаараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гринландыг авна гэж хэд хэдэн удаа хэлснийг шүүмжилсэн байна. Тэрбээр Трампын хэлсэн зүйлийг “Холбоотон орон ийм үйлдэл гаргах ёсгүй гэж би бодож байна” хэмээжээ. Макрон нэмж хэлэхдээ “Дани болон европчууд энэ нутаг дэвсгэрийг чухалчилж үзэж, бүрэн бүтэн байдлыг нь хүндэтгэх ёстой” гэсэн юм.
Санал асуулгуудаас харахад Гринландын 57 мянган оршин суугчийн ихэнх нь Даниас салж, тусгаар тогтнох хүсэлт байгаа. Мөн АНУ-ын нэг хэсэг болох хүсэлгүй гэдгийг санал асуулгууд харуулж буй. Данийн засгийн газар Гринландыг худалдахгүй, оршин суугчид нь ирээдүйд хэрхэхийг шийднэ гэж мэдэгдсэн байгаа.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.