Трампын захиргаа 36 орны иргэнийг АНУ-руу нэвтрэхийг хориглохоор авч үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа 36 орны иргэнийг АНУ-руу нэвтрэхийг хориглохоор авч үзэж байгаа гэж “Reuters” агентлаг мэдээлжээ. Тус улсын Төрийн департаментын дотоод баримт бичигт засгийн газрууд нь паспорт гэх мэт хувь хүнийг нотлох баримт бичгийг итгэл даах хэмжээнд үйлддэггүй гэж үзэж буй 36 орныг авч үзэж байгаа гэсэн юм. Мөн хэд хэдэн асуудал бүхий зүйлсийг гаргаж ирж, засаж залруулах арга хэмжээ авахыг эрэлхийлж байгаа хэмээжээ.
Тус бичгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гарын үсэг зурсан байна. “Reuters” агентлагийн олж авснаар бол тэр бичиг дээр “60 хоногийн дотор жишиг үзүүлэлт болон шаардлагад хүрэхгүй бол иргэд нь нэвтрэхийг хэсэгчилж эсвэл бүрэн хориглохыг захиргаанд зөвлөж магадгүй 36 улсыг Төрийн департамент тодорхойлсон” гэсэн юм. Төрийн департаментын үзсэнээр зарим орнууд итгэл даах баримт бичиг үйлдвэрлэдэггүйгээс гадна хууль бусаар оршин сууж буй иргэдийг АНУ-аас гаргах ажилд тусалдаггүй, иргэд нь визнийхээ хугацааг хэтрүүлдэг гэх мэт асуудал үүсгэсэн байна.
Энэ сарын эхээр Трамп 12 орны иргэнийг АНУ руу орохыг хориглосон. Нэмж долоон орны иргэнийг хэсэгчилж хориглож эхэлсэн байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.