Нийгмийн

“Монцамэ" агентлагийн даргын асуудлаар МСНЭ-ээс ЕТГ-т шаардлага хүргүүллээ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс "Монцамэ" агентлагийн дарга Э.Содонтогосын асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад,

- Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Монгол Улсын Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцад ажиллаж байгаа 4500 гаруй ажиллагсдыг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт салбар зөвлөлтэй, Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага юм.

Хэвлэлийн эрх чөлөө, салбарын нийтлэг эрх ашиг, гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалж, Олон Улсын Сэтгүүлчдийн үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаа явуулдаг.

2025 оны 06 дугаар сарын 13 өдөр Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, ажилчдын төлөөллөөс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хаяглан ирүүлсэн албан хүсэлтэд тус агентлагийн дарга Э.Содонтогос нь “Өөрт таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр мэргэжлийн, олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, ажилтнуудыг дарамтлах, сэтгэл зүйн хямралд оруулах замаар ажлын байрны хүчирхийлэл үйлдэж байгаа тухай дурджээ.

Дарга, удирдлага нь редакцын хараат бус байдалд халдах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулах, дарамт үзүүлэх, аливаа шахалтгүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгодоггүй нөхцөл байдал “Монцамэ” агентлагт үүссэнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харамсаж байна.

“Монцамэ” агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан асуудал нь ажилчдын шаардлагад дурдсан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох, тус агентлагийн ажилчдын 84 хувь нь гарын үсэг зурж, шаардсан асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардаж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энэ нэг ордны хэлмэрч
Энэ нэг ордны хэлмэрч
6 сар 16, 2025 15:56

Б�##�ай авгайг соён гэгээрүүлэгч, лаг англи хэлтэй бла бла…

Холбоотой мэдээ

Back to top button