Сурвалжилга: Үхрийн цул мах ₮24 мянгад хүрсэн учир иргэд таван цулыг сонгох болжээ

Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлд /2025-06-17/ гаргасан мэдээллээр зах худалдааны төвүүдэд
- Үхрийн цул мах - 24,577
- Үхрийн ястай мах- 21,548
- Хонины мах - 17,080
- Адууны мах - 13,313
- Ямааны мах - 13,127 төгрөгийн ханштай байна.
Махны худалдаа эрхлэгчдийн зүгээс "Шинэ мах худалдаанд гарч хэдийн эхэлсэн зургаадугаар сард махны ханш хэзээ ч ийм өндөр байсангүй" гэх байр суурийг илэрхийлж байв.
Тэгвэл 2020-2025 оны зургаадугаар сард Улаанбаатарын махны ханш хэрхэн өөрчлөгдсөн талаар инфографикаар үзүүлж байна.
Хамгийн үнэтэйд тооцогддог үхрийн цул мах 2020 оны зургаадугаар сарын ханштай харьцуулахад 9.5 мянгаар, ястай нь 8.5 мянгаар өсжээ. Харин хонины мах 7 мянгаар, ямааны мах 4.9 мянгаар, адууны мах 3.6 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Иймд бид Улаанбаатарын махны худалдаа эрхэлдэг газруудаас хамгийн томд тооцогддог "Хүчит шонхор" худалдааны төвөөс махны үнийн сурвалжилга бэлтгэлээ.
Биднийг өдрийн 15.00 цагийн орчимд очиход махны зааланд лангуугаараа дүүрэн махтай худалдаа эрхлэгчид сууж байлаа. Микрофон, камер үзээгүй бололтой "мах аваарай, шинэ мах байна шүү" гэж дуудна. Өдрийн энэ цагт махны худалдаагаа зогсоож, лангуугаа цэвэрлэж суудаг тэд ийн угтав.
Гэрэл зургийг: О.Улсболд, Байршил: Хүчит шонхор худалдааны төвийн махны заал
Тэднээс махны ханш, иргэдийн худалдан авалтын талаар тодруулахад дараах хариултыг өглөө.
- "Өвчүүний шулсан яс байна уу шөл буцалгаж уумаар байна" гэх хүмүүс олон ирж байна-

"Хүчит шонхор захын худалдаа эрхлэгч: Үхрийн цул махны өнөөдрийн ханш 22 мянгатай байна. Ерөөс гүйлгээ байхгүй байгаа учир одоо 21 мянга болгоё гээд сууж байна л даа. Иргэдийн худалдан авалт маш муу байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнэ тэнгэрт хөөрчихсөн, тэр хэрээрээ иргэдийн авах чадвар суларлаа. Хэцүү л байх шиг. Мах авъя гэхээс илүүтэйгээр "өвчүүний шулсан яс байна уу шөл буцалгаж уумаар байна" гэх хүмүүс олон ирж байна.
-Зургаан сар дундаа орчихсон. Өдийд шинэ мах худалдаанд гарч, үнэ тогтворжчихсон байдаг шүү дээ. Гэтэл өнгөрсөн онуудтай харьцуулахад ханш өндөр байна.
-Энэ жил махны үнэ тогтворжихгүй, шинэ мах гарахгүй бид их хэцүүдлээ. Тав, зургаан сар хүртэл хөлдүү махтайгаа "зууралдлаа". Дээрээс нь үнэ нь өндөр.
-Махны үнэ энэ жил яагаад ингэж өссөн гэж харж байна?
-Би 30 жил махны худалдаа эрхэлж байна. Гэтэл өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад мах ховордсон. Ховордсон шалтгааныг юу гэж харж байна вэ гэхээр орон нутгуудад махны үйлдвэр ихээр байгуулагдсантай холбоотой байх гэж бодож байна.
-Иргэд нэг удаагийн худалдан авалтаараа хэчнээн кг мах худалдан авч байна?
-Дийлэнхдээ долоо хоногийнхоо хоолны махыг л авна. 3-5 кг. Харин хоолны газруудын хувьд 10-15 кг мах нэг удаадаа авдаг юм.
Бид цааш мах худалдан аваад гарч буй иргэдийн байр суурийг тодрууллаа.
-Нэг кг үхрийн хааны мах 20 мянган төгрөгөөр авна гэдэг хүнд санагдлаа. Гэсэн ч өчигдрийнхөөс 1000 төгрөгөөр буурсанд нь дотроо баярлах шиг-

"Дөнгөж сая таван кг мах аваад явж байна. Хэрэглээнээсээ хамаарч 7-10 хоногт махаа базаадаг юм.
Нэг кг үхрийн хааны мах 20 мянган төгрөгөөр авна гэдэг хүнд санагдлаа. Гэсэн ч өчигдрийнхөөс 1000 төгрөгөөр буурсанд нь дотроо баярлах шиг. Өнгөрсөн долоо хоногт бүр 24 мянга болчихсон байсан. Манайх харьцангуй мах их хэрэглэдэг айл тул таван кг мах долоо хоногийн хоол л гэсэн үг.
Зургаан сар дундаа орчихсон цагт ханш өндөр байгааг гайхаж байна. Иргэдийн амьдрал сайнгүй, бензин өссөн сургаар бүгд үнээ нэмчихсэн байна шүү дээ. Гэтэл авдаг цалин, тэтгэврийн хэмжээ өсдөггүй" гэв.

"Хонины мах килограммыг нь 14 мянгаар худалдан авлаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад дэндүү үнэтэй байна. Анхдагч хэрэгцээний нэг болох мах нь ийм өндөр ханштай байхад бусад хэрэглээгээ хэрхэн зохицуулах юм бол. Иргэдийн амьдрал хүнд мах авахаас илүүтэйгээр дотор мах худалдан авч байна" гэв.
Махны заалаас гарч хонины мах гулуузаар худалдаалдаг хэсэгт очвол дүүрэн хонины мах өлгөсөн харагдав. Худалдаа эрхлэгчээс нь үнийг нь тодруулбал "Хонины мах кг нь 12 мянга, гулууз мах ойролцоогоор 250-300 мянган төгрөг болж байна" хэмээн хариулав.
Байршил: Хүчит шонхор худалдааны төвийн гадна талбай
Харин гадна талбайд махны худалдаа эрхэлж буй иргэд дээр очвол хоёр ачааны машинд 20 орчим хонины гулууз мах ачсан байх ба сонирхсон хүмүүст нэг нэгээр гарган жин дээр тавьж үнийг нь тооцоолон зогсож харагдлаа. Тэднээс үнийн мэдээлэл болон худалдан авалтын талаар дараах тодруулгыг авсан юм.

Ингэхэд "Нэг гулууз хонины мах 250-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Кг нь 12 мянган төгрөгөөр худалдаалж буй гэсэн үг. Хүмүүсийн худалдан авалт тааруу, "өрөөлдөөд авч болох уу" гэх нь их байна. Өглөөнөөс хойш 10 орчим гулуузыг л зарлаа.
Өвөл зуд багатай өнгөрсөн учир малын тарга тэвээргэ сайн байгаа ч мах ховор. Ховор байгаатай холбоотойгоор өнгөрсөн онуудтай харьцуулахад ханш өндөр байна гэж харж байгаа" хэмээв.
Үргэлжлүүлэн тус худалдааны төвийн Дайвар бүтээгдэхүүн худалдан борлуулдаг газарт хүрэлцэн очиход махны заалнаас хавь илүү хүнтэй байлаа. Тэдний дийлэнх нь тор дүүрэн дайвар бүтээгдэхүүн барин гарч одов.
-Дайвар бөөнддөг хоолны газар, дэлгүүрүүд "зарчхаад мөнгийг нь өгье" гээд өрийн дэвтэрт бичүүлээд аваад явах нь элбэг-
Дайвар бүтээгдэхүүний худалдаачдаас үнийн мэдээлэл, худалдан авалтын талаар тодруулахад "Махны заалыг бодвол манайх хүн хөл ихтэй, тэр хэрээрээ худалдан авалт ч гайгүй. Гэхдээ биднээс худалдан авалт хийдэг хоолны газар дэлгүүрүүд "зарчхаад мөнгийг нь өгье" гээд өрийн дэвтэрт бичүүлээд аваад явах нь элбэг. Одоогийн байдлаар
- Хонины уушги нэг ширхэг нь 500-1000
- Хонины элэг 500-1000
- Үхрийн зүрх 6000-7000 төгрөгийн үнэтэй байна.
Харин иргэдийн хувьд ч амьдралын чанар, худалдан авалт нь буурсан санагдсан. 1 кг зүрх авдаг байсан бол хагас кг-ийг л авах жишээтэй. Ихэвчлэн тэтгэврийн эмээ, өвөө нар манайхаар үйлчлүүлдэг учир тэтгэвэр нь буух үеэр ирж тороо дүүргээд гардаг юм" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдөр мах авсан дэндүү үнэтэй байсан шүү
М�##�чид руу чихдэг юм.м�##�чидаас очоод авахаар хямд л байдаг шдээ.Хүчит шонхор дээр өглөө үүрээр очихоор м�##�чдаас хямдхан авдаг гэсэн биздээ.хэндээ юм бол
М�##�чидад биш Маханд биш Хүчит Шонхор ын өндөр түрээсэнд байгаа ,Үе үеэрээ идэж ханадаггүй шун�##�ууд
Махны үнэлгээ өндөр байгаань чиэнжээс биш м�##�чидын үнэ нь өндөр байнаам�##� маханд нь үнийн хязгаар тавимаар байна
Дэндүү юм 6 сар дундаа орсон шүү дээ
Буриадын Улаан үүд хотод 1 кг үхрийн мах 16 мян.төг бна, манай өлөн шун�##�ын туламнууд үнэ хөөрөгдөхөөс өөр юм толгойд нь �##�гаа
Дамжлага ихтэй болоод ашгаа нэмсээр байгаад ардууд шулуулж луусч байна хэцүү юм даа м�##�аар баялаг орон байж
М�##� няд�##�гаанууд бүнд хятадуупыэ гарт бөгаа бмз дээ
Хохь чинь МАН г гаргасан новшнууд Хониныхоо махыг Арабуудад 1кгыг нь 6000 төгрөгөөр зарж байна. ӨЛСӨЖ ҮХЭЦГЭЭ. ТАХАЙ ГАХАЙХ МАХАА ИДЭЖ ЯГ ГАХАЙ ТАХАЙ ШИГЭЭ БОЛЦГОО!! Хара�##� нь багадаж хайр нь хатуудсан үхээрүүд ээ
Нөөцийн мах хямдруулаад зарж байхад боломжиндоо тааруулаад түүнээс авч идэхгүй заав�##� үнэтэй мах авах гэж яадаг байнаа