Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын захиргаа ОХУ-д шахалт үзүүлэх стратеги боловсруулдаг ажлын хэсгийг тараажээ

Сүүлийн долоо хоногт Трампын захиргаа ОХУ-д шахалт үзүүлэх стратеги боловсруулах зорилготой ажлын хэсгийг чимээгүйхэн тараасан гэж АНУ-ын гурван албан тушаалтан “Reuters” агентлагт хэлсэн байна. Тэрхүү ажлын хэсэг нь ОХУ-д шахалт үзүүлж Украинтай энхийн хэлэлцээнд хүргэх зорилготой байсан юм.

Энэ ажлын хэсэг хаврын эхээр байгуулагдсан ч тавдугаар сард үйл ажиллагаа нь удааширчээ. Үйл ажиллагаа нь удаарсан гол шалтгаан бол Ерөнхийлөгч Доналд Трамп Оростой илүү хатуу хандах сонирхолгүй байгааг ажилчид ойлгосонтой холбоотой гэж эх сурвалжууд хэлсэн байна.

Сонгуулийн үеэр Трамп ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн анхны өдөртөө Украины дайныг дуусгана гэж амласан. Гэвч сүүлийн саруудад энэ тал дээр ямар ч ахиц гараагүйд тэр бухимдаж эхэлсэн байгаа. Бухимдсан Трамп АНУ энх тайвныг зуучлах оролдлогоо бүрмөсөн зогсоож магадгүй гэж хэлж, Путинийг хатуу шүүмжилсэн юм.

Трамп Москватай хатуу ярихаас татгалзаж буй ийм нөхцөлд тус ажлын хэсэг оршин тогтнох нь утгаа алдсан гэж эх сурвалжууд хэлжээ. Нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж нь “Ерөнхийлөгч оролцоогүй болохоор төслийн эрч хүч суларсан. Илүү шахалт үзүүлэхийн оронд багасгахыг хүссэн байж магадгүй” гэжээ.

Энэхүү ажлын хэсгийн талаар өмнө нь Трампын захиргаа олон нийтэд мэдээлж байгаагүй юм. Трамп ОХУ-д ээлтэй байр суурь баримталж, Украинтай холбоотой бүрэн дэмжлэг үзүүлэхээс зайлсхийж байгаа нь Европын холбоотнуудыг улам түгшээж магадгүй гэж үзэж байна. Тэр тусмаа энэ сарын сүүлээр болох НАТО-гийн чухал дээд хэмжээний уулзалтын өмнө бүр ч анхаарал татаж байгаа юм.

Даваа гарагт /2025.06.16/ Канад улсад болсон Их долоогийн уулзалтын эхний өдөр Трамп Оросыг тус бүлгээс хассан нь алдаа байсан гэж мэдэгдсэн. Мөн ОХУ-ыг буцааж тус бүлэгт элсүүлэхийг уриалсан.

Тус ажлын хэсгийг тараах болсон томоохон явдал гурван долоо хоногийн өмнө тохиолдсон байна. Гурван долоо хоногийн өмнө Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  гишүүд, тэр дундаа Украинтай холбоотой асуудлыг хариуцдаг баг бүхэлдээ ажлаасаа чөлөөлөгджээ.

Уг ажлын хэсгийг Үндэсний аюулгүй байдлын өндөр албан тушаалтнууд санаачилж, удирдаж байсан юм. Ажлын хэсэгт Төрийн департамент, Сангийн яам, Батлан хамгаалах яам, тагнуулын байгууллагын төлөөлөл оролцдог байжээ. Тус ажлыг хариуцаж байсан хүмүүсийн дотор Европ, Оросыг хариуцсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээд албан тушаалтан Эндрю Пийк багтаж байсан юм. Гэвч тэр ч тэрээр тавдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн аж.

Энэ ажлын хэсгийг яг хэн зогсоох шийдвэр гаргасан нь тодорхойгүй. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хийсэн цомхотгол нь ажлын хэсгийг үргэлжлүүлэх бололцоог үндсэндээ хаасан гэж албан тушаалтнууд хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 09:20

МАШ ЗӨВ. ТРАМП ЗӨВ БАЙР СУУРЬ ДЭЭР БАЙГАА Ч СЕНАТ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОЙРЫН ЗАРИМ ХҮМҮҮС ОРОСТОЙ СӨРГӨЛДҮҮЛЭХ, УКРАЙНЫ ДАЙНЫГ УЖИГРУУЛАХААР ТҮҮНД ШАХАЛТ ҮЗҮҮЛСЭЭР БАЙГАА. ТРАМП ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОСТОЙ СӨРГӨЛДӨХГҮЙ БАЙХ ЗӨВ БАЙР СУУРИА ХАМГААЛЖ БУЙ НЭГ АЛХАМ ГЭЖ БОДОЖ БАЙНА

Trump uneheer uhaantai zaluu shuu
Trump uneheer uhaantai zaluu shuu
6 сар 19, 2025 11:30

ih 7 bulegt 1rt HET IH GUREN OROS 2rt HET IH GUREN HYTAD 3rt IH GUREN AMERIK orno

Холбоотой мэдээ

Back to top button