Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маскийн Starship хөлөг дахин дэлбэрлээ

Илон Маскийн эзэмшдэг “SpaceX” компанийн Starship хөлгийг лхагва гарагийн /2025.06.18/ орой Техас мужид туршилтын нислэг хийхээр бэлтгэж байхдаа дэлбэрчээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар 23:00 минутын орчим болсон аж. Тус компани мэдэгдэл хийхдээ дэлбэрэлт томоохон гажилт үүссэний улмаас болсон гэжээ.

Дэлбэрэлтийн улмаас ямар нэгэн ажилтан гэмтээгүй байна. Компанийн инженерүүд ослыг мөрдөн шалгаж буйгаас гадна байгаль орчин, аюулгүй байдлын агентлагуудтай хамтран ажиллаж байгаа гэж “SpaceX” мэдэгджээ. Маск Х дээр бичихдээ “Урьдчилсан мэдээллээс харахад ачааны хөндий дэх азот хадгалдаг COPV нь байх ёстой даралтдаа хүрээгүй учраас дэлбэрэлт гарсан. Хэрвээ нэмэлт шалгалтаар тийм зүйл болсон гэдэг нь тогтоогдвол анхны удаа COPV-оос болж осол гарсан тохиолдол болно” хэмээсэн байна.

Маск Ангараг гараг дээр хүн буулгах зорилготой “SpaceX” компанийг удирддаг. 122 метр өндөртэй Starship пуужингийн систем нь тэрхүү зорилгын гол хэсгүүдийн нэг билээ. Гэвч энэ жил хийсэн тус хөлгийн туршилтууд удаа дараа бүтэлгүйтсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2025 10:34

ДЭЛБЭРЭЭЛ БҮТЭЛГҮЙТЭЭД Л ЧИ ХӨӨШ МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙГ АВААЧИЖ ЗӨВЛӨЛГӨӨ АВААРАЙ АНХНЫ САНСРЫН ХӨЛГИЙН ДЭЛХИЙН ТАТАХ ХҮЧ РҮҮ ОРОХ СИСТЕМИЙГ МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ХИЙСЭН ЮМ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button