Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайванийн ерөнхийлөгч БНХАУ-ыг эсэргүүцэж улс нь тусгаар орон мөн гэжээ

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ ням гарагт /2025.06.22/ үг хэлэхдээ БНХАУ-ыг эсэргүүцэж, Тайвань мэдээж тусгаар улс гэжээ. Сүүлийн үед Бээжин Тайвань үзүүлэх улс төр болон зэвсэгт хүчний дарамтаа нэмэгдүүлсэн. Тэгвэл Лай Чинтэ хэлэхдээ Тайванийг эзэмшдэг гэдгээ нотлох түүхэн болон хууль эрх зүйн баримт БНХАУ-д байхгүй гэжээ.

Бээжин Тайванийг эрт дээр үеэс Хятадын нэг хэсэг байсан мужуудынх нь нэг, тусгаар улс биш гэж үздэг. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шаардлагатай тохиолдолд цэргийн хүчээр ч хамаагүй Тайванийг нэгтгэнэ хэмээн мэдэгдсэн байгаа. Бээжин Лай Чинтэг салан тусгаарлагч гэж нэрлэдэг.

1971 онд НҮБ тогтоол гаргахдаа Тайпэйн гишүүний суудлыг Бээжинд өгсөн байдаг. Энэхүү тогтоол нь Бээжин Тайванийг эзэмшдэг гэдгийг харуулсан хууль эрх зүйн үндэслэл гэх байр суурийг БНХАУ илэрхийлдэг юм. Харин Лай Чинтэ тэрхүү тогтоол зөвхөн гишүүнчлэлийн талаар, Тайванийн бүрэн эрхт байдалтай огт хамаагүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button