НИЙГЭМНийгэм мэдээ
М.Нандин-Эрдэнэ “ROAD FC”-ийн аваргын бүсийн төлөө тулалдана

Холимог тулааны тамирчин Мягмарын Нандин-Эрдэнэ Солонгосын тулааны спортын хамгийн нэр хүндтэй холбоо болох “ROAD FC”-ийн аваргын бүсийн төлөө тулалдахаар болоод байна.
Тулаан энэ сарын зургаадугаар сарын 28-нд Сөүл хотын “Жанчүн Арена”-д болох ба М.Нандин-Эрдэнэ өмнөх 24 тулаандаа 23 ялалт байгуулж байсан.
Энэ удаад түүнийг угтан авах өрсөлдөгч бол Оросын Дагестан гаралтай хүчирхэг тулаанч Камил Магамедов юм. Тэдний тулах гэж буй энэхүү тулаан нь “Gubeun ROAD FC 073” тэмцээний финал бөгөөд ялагч нь ROAD FC холбооны аваргын бүсийг зүүж, 100 сая воны шагнал хүртэнэ. Түүний энэхүү түүхэн тулаан өмнө нь хийсэн 24 тулаанаас хамгийн том сорилт, хамгийн хүнд шалгуур байх нь дамжиггүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
амжилт хүсье