Сурвалжилга: "Халтирдаг" зүлгийг хөлбөмбөгийнхөөр сольсон ч бөхчүүд эргэлзэж байна

Өчигдөр /2025-06-24/-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн зүлгийг турших бөхчүүдийн барилдаан боллоо.
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон зүлгийг шинэчилж сольсон. Тодруулбал, есөн жилийн дараа зүлгээ шинэчлэхдээ төсөвт өртгөө ч ил гаргаагүй.
Улмаар Үндэсний их баяр наадмын үеэр гуч гаруй бөхчүүд халтирч, гэмтэж, зарим нь эрүүл мэндээрээ хохирсон. Иймд Улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд, Төв цэнгэлдэхийн захирал асан Ж.Энхжаргалантай уулзаж, солих эсэх асуудлаар мэдээлэл солилцож, дахин шинэчлэх шийдвэр гарсан Үүний дараа зүлгийг хуулах ажил явагдсан ч “буцаагаад дэвсэх” шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн тавдугаар сард гаргасан байдаг. Тухайн үед НЗДТГ-ын олон нийттэй харилцах ажилтнаас тодруулахад “Өнгөрсөн жилийн зүлгийг дахин дэвсэх нь үнэн” гэх хариултыг өгч байсан.
Тэгвэл өчигдөр болсон зүлэг турших барилдааны үеэр очиж үзвэл тэс өөр зүлэг дэвсэж, “халтирдаг” зүлгийг талбайн захаар дэвссэн байлаа. Мөн ОБЕГ-ын алба хаагчид хиймэл бороо оруулах буюу зүлэг рүү ус шүршиж, талбайд 10 гаруй бөхчүүд туршилтын барилдааныг хийж байсан юм. Уг зүлэгний хувьд 5 см өндөртэй, резинэн дүүргэлттэй. Төсөвт өртгийн хувьд 1.6 тэрбум төгрөг.
Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр, Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
Бид шинээр тавьсан зүлгийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад чанар, стандарт, халтирах байдал нь ямар байгаа талаар бөхчүүд болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулан хүргэж байна.
-Өнгөрсөн жил миний бэлтгэл сайн хангагдсан байсан ч хоёрын даваа дээр халтирч өвдөг шороодсон. Тиймээс энэ зүлгийг туршиж үзэхээр ирлээ-

Аймгийн хурц арслан М.Еркебулан: Уг нь өнгөрсөн жил би бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн байсан л даа. Хоёрын даваа үдээс хойш болж, бороо ч орж таарсан л даа. Ховдын шинэ, залуу начин болсон Г.Дармаажанцантай учраа таарч зүлэг халтирсан учир өвдөг шороодсон. Тийм учир энэ жил дэвсэж байгаа зүлгийг өөрийн биеэр туршиж үзье гэж санаад ирлээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад халтирах нь бага, чанартай санагдлаа. Гэвч миний хувьд өнгөрсөн жил мөн л шинэ тавьсан зүлгийн долоон сарын 08-нд нь ирж туршихад давгүй санагдаж л байсан. Эргээд бодоход байгалийн бороо, зориуд цацсан ус хоёр тэс өөр шүү дээ. Мөн таримал зүлэг ч гэсэн халтирахаа тулвал халтирна. Гэхдээ бөхчүүд бид чинь ийм төрлийн резинэн зүлэг дээр барилдаж дасаагүйгээс л халтирах тохиолдол их гарсан. Ер ямар эрсдэл учрахыг таашгүй л болчхоод байна.
Видео:
-Сумын заан Ц.Галсансанжаа: Гутал, ногтоо сайн бэлдээд, хийсэн бэлтгэл болон өөртөө найдаад барилдахаас өөр сонголтгүй боллоо-

Үнэн хүчээ уралдуулан барилдаад өвдөг шороодох гаднын шалтгаанаас болж унах хоёр тэс өөр. Харамсалтай шүү дээ, бүтэн жилийн бэлтгэлийн үр дүн санамсаргүй зүйлээс болно гэдэг. Өнгөрсөн жил олон бөхчүүд тэр халтирдаг зүлэгнээс болж даваагаа алдаж, эрүүл мэндээрээ ч хохирсон. Түүний нэг М.Еркебулан арслан өнөөдөр энд ирж туршилт хийж байгаа харагдсан. Олон бөхчүүдийн хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад арай дээр байгааг хэлж байна. Би ч мөн адил санал нийлж байна.
Энэ жил дэвссэн зүлэгний тухайд дан ганц үндэсний бөхчүүд барилдахад зориулагдаагүй, бусад соёл, спортын арга хэмжээнд ч зориулан дэвссэн байна лээ.
Ер байгалийн зүлэг ч гэсэн халтирахаа тулбал халтирдаг шүү дээ. Удахгүй баяр наадам болох гэж байгаа учир бөхчүүд дор бүрнээ хувийн бэлтгэл, гутал, ногт зэргээ базааж байгаа байх. Хийсэн бэлтгэл болон өөртөө найдаад л барилдахаас өөр сонголтгүй боллоо.
-Сайхан барилдчихмаар л байдаг. Халтирна даа гэх айдастай ирэхээр ямар олигтой байх вэ дээ-

Улсын начин Э.Батмагнай: Туршилтын барилдаан хийж үзлээ. Норсны дараа халтирахгүй гэх баталгаа алга. Улсын их баяр наадмаар зодоглохдоо халтирахгүй дээ гэх бодол тээхгүйгээр ирэх хэрэгтэйг ойлголоо. Уг нь сайхан барилдчихмаар л байдаг. Айдастай ирэхээр ямар олигтой байх вэ дээ. Баяр наадам болох хугацаа ихэд ойртсон энэ цаг үед шинэ зүлэг тавилаа, тэр нь халтирч байгааг бүгд л үзлээ. Зарим бөхчүүд ч бас ямар нөхцөл байдалтай байгааг ирж харах байлгүй дээ.
-Энэ зүлгийг Цогтцэций сумын 100 жилийн ойд өмнө нь тавьсан. Одоогоор Монгол Улсад тавигдсан хамгийн сайн зүлэг учир энд дэвссэн-

МҮБХ-ны холбооны тэргүүн Ц.Магалжав: Хиймэл зүлгийн наадмын өмнө ийн солилоо. Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа гэх том ажил бий. Үүнд наадмаас өмнө олон хоногийн бэлтгэл хийх шаардлага үүсдэг шүү дээ. Хэрэв байгалийн зүлэг дэвсэх юм бол морьдын үзүүлбэр, урлагийн тоглолтын бэлтгэл, үзүүлбэр зүлгийг "эргүүлээд" хаях болно.
бөхийн холбооны зүгээс чанар стандартыг хангасан зүлэг дэвсээд өгөөч ээ гэх шаардлагыг тавьсан. Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн жилийн зүлэг дотор дүүргэлтгүй, стандартын элсгүй байсан нь халтиргаа үүсгэсэн. Тэр зүлгийн сонгосон шалтгаан нь 40 тн жинтэй хөдөлдөг тайз зөөвөрлөх байсан гэж албаныхан хэлсэн. Энэ жилийн зүлгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум авч тавьж байсан. Тэр зүлэг дээр бөхчүүд маань барилдсан. Тэр үеэр нь ч бороо орсон . Үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдээс нь асуухад "сайн зүлэг байна" гэж хариулсан. Мөн Монгол Улсад тавигдсан зүлгээс хамгийн сайн нь энэ гэсэн учраас л дэвссэн гэсэн.
Монголд ер хариуцлагад эзэн байдаггүй гэдгээр өнгөрсөн жил зүлгээс болж халтирч гэмтсэн бөхчүүдийн бүтэн жилийн бэлтгэл, магадгүй амжилтад тэр зүлэг нөлөөлсөн байж болзошгүй өнгөрөв. Харин нөхөн төлбөрийн тухайд даатгалаараа шийдэгдсэн.
-Халтирахгүй. Гэхдээ монгол гутлын ул хавтгай, гялгар учир ямар ч нөхцөлд халтирна-

Төв цэнгэлдэхэд зүлэг дэвссэн "Эч Би Эс" ХХК-ийн инженер Р.Доржготов: Олон улсад итгэмжлэгдсэн спортын зориулалттай зүлэг. Тусгай бичиг баримт болон баталгаатайгаа ирсэн. Халтирахгүй. Гэхдээ монгол гутлын ул хавтгай, гялгар учир ямар ч нөхцөлд халтирна. Гэхдээ энэ зүлэг харьцангуй стандарт хангасан. Яг энэ зүлэгтэй ижил зүлэг Хөлбөмбөгийн холбооны талбай, Шинэ яармагийн талбай, Увс аймгийн наадмын талбайд дэвссэн байгаа.
Энэхүү зүлэг 5 см өндөртэй, дотроо дүүргэгч резинтэй. Хэрэв дүүргэгчгүй бол налах эрсдэлтэй юм л даа. Мөн спортын тэмцээнд оролцож буй хүмүүсийг унаж бэртэхээс сэргийлэх, зөөллөх зориулалттай юм. Хорт бодис, үнэр, тоос ялгаруулахгүйгээр хийгдсэн зүлэг гэж ойлгож болно.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй. Иймд уламжлалт буюу хиймэл зүлгийг дахин сонголоо-

НЗДТГ-ын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Д.Амгалан “Монголын үндэсний бөхийн холбооноос хүсэлт тавьсны дагуу энэ жил нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Олон улсын стандартын зүлэг, хучилтын системээр дагнасан ““HBS” гээд компани уг зүлгийг нийлүүлж, шинэчлэлийг хийсэн. Нийт 8176 ам.метр талбайг дороо зөөлөвчтэй, 200 тонн элс, 50 тонн зориулалтын дүүргэгч бүхий зүлгээр шинэчилсэн. Өнөөдөр зүлгийг норгож, барилдааны туршилт хийж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын бэлтгэл, бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд удаан үргэлжилдэг учраас байгалийн зүлэг тавих боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа. Тиймээс уламжлалт байдлаар хиймэл зүлгээр шийдлээ.
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын зохион байгуулалтад бөх, морь, сур, шагай, соёл урлагийн гээд салбар есөн хороо ажиллаж байна. Тайз дэлгэцийн засвар үйлчилгээ хийгдэж байна. Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнг өнгөрсөн онд нийслэлийн өмчид эргүүлэн авсны дараа 3 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварыг хийсэн. Харин энэ жил урсгал засваруудыг хийж, зочид, төлөөлөгчид, наадамчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд зах, худалдааны төв шиг болдог байсан. Энэ жилийн хувьд дэлхийд хосгүй, аялагч, жуулчдын сонирхон үздэг наадмаараа бид зөвхөн ААН-үүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрөл олгож, эмх цэгцтэй зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна” гэлээ.
Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр, Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аятайхан зүлэг таььж чадахгүйн уу
Хэдэн бөхчүүд хэцүүдлээ
Өө аятай юм тавих нь уу гэтэл
Арай2
Үнэн хүчээ ур�##�дуулб�##� ч өөр шүү, гэтэл нэг муу зүлэгт санаа зоьох гэж
Бөхчүүд минь эвийй
Пязданууд барилдв�##� барилд чадхгүй бол болихгүй юу
Нямбаатар юуч байсан хийсэн нэр зүүх гэж зүтгүүлдэг тийм муу т�##�тай долоо хэмж
Бороо орвол жинхэнэ зүлгэн дээр ч х�##�тирч унаж л байдагшдээ. Муусайн гэдсээ даахаа байсан юмнууд маяглах гэж !
Заав�##� бөх барилдуулах хэрэггүй. Наадмын хөтөлбөрөөс хасчих. Ер нь допингтой сэвстэй гүзээнүүдийн ноцолдооныг бүх хүн үзэх биш.
Зүгээр л шороон дээр барилдуул. Сайн даа жаахан тоос болно .
зөв. х�##�ьтраад болдоггүй юм бол зүлгийг нь больчих л доо, байг�##�ийн өвс, шороон дээрээ л барилдаж ирсэн биз дээ, угаасаа ... татвар төлөгчдийн хөрөнгө мөнгөнд ч хэмнэлттэй
Ёстой солиотой юс !!!!!!!хөл бөмбөгчид унахаараа аймаар гэмтдэг шдээ.Хажуудаа байгаа тамирчидаас асуугаач Эргүүнүүдээ !!!!!бүгд гэмтэнэ шдээ.!!!!!!!нэртэйгээр нь хөл бөмбөгний жийшэг өмсөөд барилд!!!!!!!!!
Нээрээ улс эргүүлж аваагүй байх үед зах шиг л хөглөрч байсан. Одоо их олон шинэчлэлт хийж байна. Хүмүүс минь соёлтой баярлаарай даа
Хөл бөмбөгчид энэ зүлгэн дээрээ унахгүй тоглоод байдаг бол зүгээр байхаа. За тэгээд бөхчүүд өөрсдөө мэдэх байх даа