НИЙГЭМНийгэм мэдээ
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш өндөр гантай байна

Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 0.2% нь маш хүчтэй гантай, 0.9% нь хүчтэй гантай, 4.2% нь гантай, 11.3% нь гандуу, 83.3% нь гангүй байна.
Хиймэл дагуулын MODIS-ийн мэдээ ашиглан ойт хээрийн бүсэд NDDI (Normalised Difference Drought Index), хээрийн бүсэд TCI (Temperature Condition Index), цөлийн бүcэд VHI (Vegetation Health Index) зэрэг гангийн индексүүдийг ашиглан 10 хоногийн давтамжтайгаар боловсруулдаг байна.
Индексүүдийн зааглах утгаас хамааран гангүй, гандуу, гантай, хүчтэй гантай, маш хүчтэй гантай гэж эрчимшлээр нь тав ангилдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.