Кенид улс даяар жагсаал болж, 16 хүн амь үрэгджээ

“Amnesty Kenya” байгууллага мэдэгдэл хийхдээ лхагва гарагт /2025.06.25/ улс даяар явагдсан засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 16 хүн амь үрэгдсэн гэжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь цагдаа нарын гарт амиа алдсан гэж тус байгууллага мэдэгдсэн байна.
Кени улсын Хүний эрхийн үндэсний комисс (KNCHR) мэдэгдэл хийхдээ “Жагсагч, сэтгүүлч, цагдаа зэрэг 400 гаруй хүн бэртэж гэмтсэн” гэжээ. Тус комисс мэдэгдэл хийхдээ жагсаалын үеэр олон тооны цагдаа дайчилж, резинэн сум, жинхэнэ сум, усан буу зэргээр хэт их хүч ашигласны улмаас олон хүн гэмтэж бэртсэн хэмээсэн юм.
Цагдаагийн бие даасан хяналтын газар “IPOA” мэдэгдэл хийхдээ жагсаалуудын үеэр дор хаяж 61 хүн баривчлагдсан гэжээ. Жил гаруй хугацааны өмнө Кени улс даяар татварын хуулийн төслийг эсэргүүцсэн томоохон жагсаал явагдсан. Тэрхүү жагсаалын үеэр цагдаа нар нийслэл Найробид жагсаж буй хүмүүсийг нулимс асгаруулагч хий, усан буугаар тараах гэж оролдсон. Өнгөрсөн жилийн жагсаалуудын улмаас 60 орчим хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.