Хоёр “аав”-тай хулгана зулзагатай болжээ

Хоёр “аав”-тай буюу эрэгчин хулгануудын генийн материалыг ашиглан үүсгэсэн хулгана зулзагатай болжээ. Өмнө нь лабораторид хоёр эр хулганын генийг ашиглан үр зулбалт хийж байсан ч тэдгээр хулганууд үржих чадваргүй, үр төл гаргах боломжгүй байсан юм.
Харин Хятадын Шанхай Жяо Тон их сургуулийн баг туршилт гаргаж авсан хулгана үр төлтэй болжээ. Тэд өмнөх туршилтуудтай төстэй аргуудыг хэрэглэсэн ч нэг чухал нэмэлт өөрчлөлт хийсэн байна. Эрдэмтэд хулганы генийг асаах үүрэгтэй импринтинг хянах бүсүүд (ICR) нэртэй ДНХ-ийн хэсгүүдийг засварласан аж.
Ердийн үед эрэгчин, эмэгчин хулгана үр тогтоосноор ICR бүсүүд зөв ажилладаг. Харин зөвхөн эцэг эсвэл зөвхөн эхийн генийг ашиглахад энэ тэнцвэр алдагдаж, хөврөл хэвийн хөгжихгүй, үхэх эрсдэлтэй болдог. Тиймээс эрдэмтэд ICR-уудыг засварлан, ийм асуудлаас үүсэхээс зайлсхийхийг оролджээ.
Судалгааны баг “Бид ICR-уудын эпигенетикийн төлөвийг засаж, зөвхөн эр бэлгийн эсийн генийг ашиглан ураг хөгжүүлэх боломжийг сайжруулахыг зорьсон” гэж бичсэн байна.
Тэд хоёр эр хулганын эр бэлгийн эсээс авсан генийг ДНХ-гүй болгосон өндгөн эсэд суулгаж, дараагаар нь долоон ширхэг ICR бүсийг засварлажээ. Эдгээр өндгөн эсүүдийг дараа нь эм хулгануудад суулгасан юм.
Ийм аргаар бүрэлдүүлсэн 259 хөврөл эхний шатанд хүрсэн ч ердөө 3 хулгана төрж, 2 нь нас бие гүйцэж, хэвийн үржсэн байна. Эрдэмтэд "Бид энэ оролдлогоороо хоёр эрэгчин хулганын эр бэлгийн эсээс гаргаж авсан генийг ашиглан нас бие гүйцэх чадвартай, үр төлтэй болох хулгануудыг гаргаж чадсан" гэж бичжээ
Эм хулгануудын генийг ашиглан үүсгэсэн үр хөврөлд генийн засвар харьцангуй бага шаардлагатай байдаг аж. Харин хоёр эцэгтэй тохиолдолд ийм үр дүнд хүрнэ гэдэг нь судалгааны ач холбогдлыг улам өндөр болгож байгаа юм. Судлаачид “Хэдий одоогоор үр дүн бага байгаа ч энэ нээлт нь хөхтөн амьтдад андрогенезийг хэрэгжүүлэх чухал алхам болж байна” гэж судлаачид дүгнэжээ. Энэхүү туршилт томоохон амжилт ч гэсэн үр хөврөлийн судалгаа нь ёс суртахуун болон философийн асуудал дагуулдаг.
Эх сурвалж: Science Alert
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонирхолтой суд�##�гаа бна энэ сониуч хүмүүс юуч суд�##�ж чадна