Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Кафейн эсийн насжилтыг удаашруулдаг “унтраалга”-ыг асаадаг байж магадгүй

Кафейн насжилттай холбоотой өвчнүүдийн эрсдэлийг бууруулах гэх мэт эрүүл мэндэд тустай нөлөөтэй гэгдэж ирсэн. Гэхдээ кафейн эс доторх ямар механизмд үйлчилдэг нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл нэгэн шинэ судалгаа кафейн эсийн стрессийн хариу урвал, шим тэжээлийн хэлхээнд хэрхэн үйлчилдэг болохыг илрүүлжээ.

Хүний эстэй ихээхэн төстэй төстэй нэг эст бүтэцтэй мөөгөнцрийг судалсан эрдэмтэд кафейн нь эсийн энергийн системийг идэвхжүүлж, насжилтын процесст нөлөөлдөг болохыг тогтоосон юм.

Хэдэн жилийн өмнө энэ бүлэг эрдэмтэд кафейн нь рапамициний бай буюу TOR  гэх өсөлтийн зохицуулагчид нөлөөлж, эсүүдийн наслалтыг уртасгадаг болохыг олж мэдсэн. TOR гэдэг нь эсэд хоол хүнс, энерги хангалттай байгаа тул одоо өсөж үржих цаг гэх дохио өгдөг биологийн унтраалга. Энэ систем нь амьд биетүүдэд 500 сая гаруй жилийн турш энерги ба стрессийн хариу урвалыг зохицуулж ирсэн байна.

Харин тэдгээр эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн судалгаагаараа өөр сонирхолтой баримтыг илрүүлжээ. Кафейн нь энэ өсөлтийн унтраалгад шууд нөлөөлдөггүй аж. Харин үүний оронд AMPK хэмээх өөр нэгэн чухал системийг идэвхжүүлж үйлчилдэг байна. AMPK бол эсийн энергийн нөөцийн хяналтыг хариуцдаг систем. Уг систем мөөгөнцөр болон хүний  эсэд маш эртнээс үүсэж хадгалагдсан систем юм.

Судалгааг удирдсан Лондоны Хатан хаан Мэригийн их сургуулийн генетик, эс судлалын доктор Чаралампос Раллис “Таны эсэд энерги дутагдахад AMPK идэвхжиж, нөхцөл байдалд дасан зохицоход тусалдаг. Манай судалгааны үр дүнгээс харахад, кафейн нь энэхүү унтраалгыг асаахад оролцдог байна” гэжээ.

Сонирхолтой нь, AMPK нь мөн метформин гэх чихрийн шижингийн эмийн бай болдог. Энэхүү эм хүний наслалтыг уртасгахад тус болох магадлалтай эсэхийг эрдэмтэд байгаа юм.

Мөөгөнцөр дээр хийсэн туршилтаар, кафейны AMPK-д үзүүлсэн нөлөө нь эсийн өсөлт, ДНХ-ийн нөхөн сэргээлт болон стрессийн хариу урвалд нөлөөлж байгааг тогтоосон байна. Эдгээр нь бүгд хөгшрөлт ба өвчинтэй шууд холбоотой байдаг.

Судалгааг ахалж бичсэн доктор Жон-Патрик Алао “Эдгээр нээлт нь кафейн яагаад эрүүл мэнд ба урт наслалтад тустай байж болохыг тайлбарлаж өгч байна. Мөн эдгээр нөлөөг хэрхэн илүү шууд өдөөж болох талаар цаашид нэмэлт судалгаа явуулах боломжуудыг нээж өглөө” гэжээ.

Эх сурвалж: Science Daily      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 30, 2025 13:40

монголд эсийн суд�##�гаа хийх хүн олдохгүй
байна уу???

Зочин
Зочин
6 сар 30, 2025 16:28

Юу ч ойлгосонгүй

Иргэн
Иргэн
6 сар 30, 2025 17:18

Зүгээр л реклам!!

Холбоотой мэдээ

Back to top button