Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, ОХУ-ын тагнуулын албаны дарга нар хүссэн үедээ хэлэлцэж байхаар тохиролцжээ

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны (SVR) тэргүүн Сергей Нарышкин ням гарагт /2025.06.29/ нэгэн мэдэгдэл нийтлэхдээ АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) дарга Жон Рэтклиффтэй хүссэн үедээ хэлэлцэж байх тохиролцоонд хүрсэн гэжээ. Тагнуулын төв газар болон Гадаад тагнуулын алба урт хугацааны турш ширүүн өрсөлдөгчид байсаар ирсэн.

“SVR”-ны тэргүүн Нарышкин төрийн Оросын өмчит телевизийн сурвалжлагч Павел Зарубинтай ярилцсан байна. Нарышкин Зарубинд хэлэхдээ “CIA”-ын Рэтклиффтэй утсаар ярьж, сонирхсон асуудлаараа ярилцахаар тохиолцсон гэсэн юм. Тэр “Би Америкийн тагнуулын даргатай утсаар ярьж, хүссэн үедээ сонирхсон асуудлаараа ярилцаж байхаар тохиролцсон” хэмээжээ.

ОХУ-ын хэвлэлүүд мэдээлэхдээ олон нийтэд нээлттэй баримт мэдээллээр бол Нарышкин хамгийн сүүлд “CIA”-ын даргатай 2025 оны гуравдугаар сард утсаар ярьсан гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button