Трампын улмаас уналтад орсон АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд хэмжээнд хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дөрөвдүгээр сард дэлхийн улс орнуудад хариу гаалийн татвар оноосны улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээл унаж, индексүүд ихээхэн хэмжээгээр буурсан. Тэгвэл АНУ-ын хамгийн том 500 компанийн хувьцааг хамруулсан S&P 500 индекс сэргэж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ.
Тодруулбал S&P 500 индекс баасан гарагийн /2025.06.27/ арилжаа хаагдахад 0.52 хувиар өсөж, 6,173.07 нэгж болсон байна. Үүнээс гадна Nasdaq Composite индекс мөн түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм. Тарифын эрсдэл хөнгөрсөн нь зах зээлийн хандлагыг сайжруулсан байна. Учир нь БНХАУ мэдэгдэл хийхдээ АНУ-тай хийсэн хэлэлцээний нарийн ширийн зүйлсийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн. Хэдийгээр Трамп тариф долоо хоногийн дараа хэрэгжиж эхлэх ч тариф хэрэгжих хугацааг хүссэнээрээ өөрчилж болно гэж тэр хэлсэн байгаа.
Баасан гарагт Трамп Канадтай хийж буй худалдааны хэлэлцээг зогсоосон нь хөрөнгө оруулагчдыг бага зэрэг сандаргасан. Гэсэн хэдий ч АНУ-ын хөрөнгийн зах зээл түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм.
Эх сурвалж: CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.