Итали гурван жилийн хугацаад 500 мянган гадаад иргэнд ажлын виз олгоно

Итали улс ажиллах хүчний хомстол үүссэнтэй холбогдуулан Европын холбооны иргэншилгүй, гадаад орны 500 мянган иргэнд шинээр ажлын виз олгоно гэж даваа гарагт /2025.06.30/ мэдэгджээ. Тус улс 2026-2028 оны хооронд ийм тооны цагаач ажилчин авах юм. Ирэх жил 164,850 гадаад ажилтан хүлээн авна. 2028 он гэхэд Итали 497,550 шинэ ажилтан гадаадаас оруулж ирнэ.
Тус улсын засгийн газар 2023-2025 оны хооронд 450 мянган гадаад иргэнд ажлын виз олгосон юм. Ажлын виз олгохоос бусдаар бол Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони хууль бус цагаачлалын эсрэг хатуу байр суурь илэрхийлдэг. Тэрбээр цагаачдыг албадан гаргах үйл ажиллагааг хурдасгаж, Газар дундын тэнгист цагаачдыг аврах үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллагуудын үйл ажиллагааг таслан байгаа.
Европын гурав дахь хамгийн том эдийн засаг болон Италийн хүн ам хөгширч, төрөлт буурч буй. Үүний улмаас гадаадаас ажилчид татах шаардлага Италид тулгарсан байна. 2024 онд тус улсын хүн ам 37 мянгаар буурсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.