НИЙГЭМНийгэм мэдээ

Ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгчээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Худгийн гуу” хэмээх газарт гарсан ойн түймрийн үеэр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг тус аймгийн Байгаль орчны газар хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө хэмээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ононтой дахин холбогдож тодруулахад, "Тэднийг угжаар хооллож, түр хугацаанд асран хамгаалж, өсгөн бойжуулах боломжтой, хариуцлагатай иргэн Г.Отгонбатад өнөөдөр хүлээлгэн өгсөн. Г.Отгонбат нь Алтанбулаг сумын уугуул бөгөөд “Ойн нөхөрлөл”-ийн ахлагчаар ажилладаг, мөн өмнө нь түймэрт өртсөн ан амьтадтай ижил байдлаар харьцаж, асарч, томроход нь байгальд нь буцааж тавьж байсан туршлагатай нэгэн. Ойн түймрийн голомтод ажилласан алба хаагчид, Байгаль орчны газрын ажилтнууд, мөн ан амьтдад сэтгэл гаргаж байгаа нутгийн иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд эдгээр янзагануудыг дахин байгальдаа өсөж, амьдрах боломжтой боллоо" гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button