Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп АНУ-Японы худалдааны хэлэлцээг шүүмжилж, сангийн сайд нь тариф нэмэгдэнэ гэж анхааруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.06.30/ АНУ-Японы худалдааны хэлэлцээнд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн байна. Мөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэхдээ, улс орнууд сайн санааны үүднээс хэлэлцэж байгаа ч ирэх долоо хоногийн лхагва гарагт /2025.07.09/ хэлэлцээ хийх хугацаа дуусах тул тариф нэмэгдэнэ гэж анхааруулжээ.

Трамп өөрийн сошиал хуудас дээрээ Япон Америкт тариалсан будаа импортлохоос татгалзаж байгаа нь улс орнууд АНУ-ыг хүндэтгэхээ больсны жишээ гэсэн юм. Тэр “Би Японыг их хүндэтгэдэг. Гэхдээ тэд манай будааг авахгүй байна. Цагаан будааны томоохон хомсдол үүссэн байхад ч гэсэн. Бид тэдэнд захидал илгээсээр байх болно. Ирэх олон жилийн хугацаанд Японыг худалдааны түншээр байлгах хүсэлтэй” хэмээсэн байна. Будаа авахгүй байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэхээс өмнө Трамп Японыг АНУ-тай хийдэг автомашины худалдаандаа шударга бус ханддаг гэсэн юм.

Японы тарифын хэлэлцээний гол төлөөлөгч Рёосэй Аказава даваа гарагт /2025.06.30/ мэдэгдэл хийхдээ, Япон нь үндэсний эрх ашгаа хамгаалж, хэлэлцээнд хүрэхийн тулд АНУ-тай үргэлжлүүлэн ажиллана хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button