
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард БНХАУ-д болно.
“FIBA Women's Asia Cup 2025” тэмцээний “В” дивизоны "В" хэсэгт Монголын шигшээ баг Тайланд, Иран, Күүкийн арлуудын багтай багтлаа. Энэ хэсгийн тоглолт долоодугаар сарын 13-нд Иран, Күүкийн арлуудын орны багийн тоглолтоор эхэлнэ.
Манай шигшээ баг эхний тоглолтоо долоодугаар сарын 14-д Тайландын багтай хийхээр болжээ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авсан багийн тоглогчид нэмэгдэх юм.
Мөн “FIBA Women's Asia Cup 2025” тэмцээн долоодугаар сарын 13-20-ны хооронд үргэлжлэн явагдана.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.