BTS хамтлаг 2026 онд шинэ цомог, дэлхийн аялан тоглолтоор эргэн ирнэ

Мягмар гарагийн /2025.07.01/ орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж Weverse платформ дээр шууд дамжуулалт хийхдээ зарласан байна. Тэд эргэн эрэлтээрээ шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийх юм.
Тус хамтлагийн гишүүн RM шууд дамжуулалтын үеэр “Бид долоодугаар сард хөгжим дээрээ бүрэн анхаарлаа хандуулж эхэлнэ. Ирэх хавар бид хамтлагаараа шинэ цомог гаргана. Бас тэр үед дэлхийн аялан тоглолт хийх нь гарцаагүй. Бид дэлхийг тойрон аялан тоглох болно, тиймээс бидэнтэй хамт байгаарай” гэж хэлжээ.
RM нэмж хэлэхдээ шинэ дууг АНУ-д хийнэ гэсэн юм. Харин Жимин “Бид та бүхнийг удаан хүлээлгэхгүй байх болно. Хурдан бөгөөд хичээнгүй ажиллана. Буцаад цугласандаа би маш их баяртай байна” гэж хэлжээ. Тус хамтлагийн бүх гишүүн цэргийн албаа хаасан. Хамгийн сүүлд Шюга өнгөрсөн сарын сүүлээр цэргийн албаа нийгмийн ажилтнаар ажиллаж дуусгасан юм.
Эх сурвалж: Korea JoongAng Daily
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асар их атаарх�##� байна. Зарим нь тэдний нэрийг барьж билетээ борлуулахыг хүсч байна.