Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав

Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. Мягмар гарагт /2025.07.01/ Испанийн албан тушаалтнууд мэдээлэхдээ агаарын температур бүртгэж эхэлснээс хойших хамгийн халуун зургаадугаар сар өнгөрсөн гэжээ. Тус улсын зарим хотод өчигдөр агаарын температур цельсийн 40 хэм давж халсан байна.
Мөн Италийн Тренто хотод агаарын температур цельсийн 40 хэм давсан юм. Итали Милан, Ром зэрэг 17 хотод хэт халалтын улаан дохио зарлаж, зарим бүс нутгуудад гадаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Харин Францад 1,900 орчим сургуулийн үйл ажиллагааг өчигдөр зогсоожээ. Даваа гарагт /2025.06.30/ тус улс 200 орчим сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байсан юм.
Европ дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай халж байгааг эрдэмтэд онцолж буй. Европын холбооны Коперникийн цаг уурын өөрчлөлтийн алба мэдэгдэхдээ дэлхийн хамгийн хурдацтай халж буй тив бол Европ гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.