Энтертайнмент

БИЧЛЭГ: “Single ladies 4” киноны албан ёсны трейлер цацагдлаа

Жүжигчин, продьюсер Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “U Film” продакшны уран бүтээл “Single ladies” цувралын дөрөвдүгээр анги ирэх сарын 02-нд цацагдахаар болсон. Тэгвэл өчигдөр /2020.01.10/ тус киноны албан ёсны трейлер цацагдлаа.

https://www.facebook.com/313207202112435/videos/603494850384236/?v=603494850384236

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг өгүүлэх энэ киноны дөрөвдүгээр анги 13-р зуунд өрнөх гэж буйгаараа онцлогтой. Түүхэн сэдвийг хөндөж байгаа тул судалгааны ажилд ихээхэн ач холбогдол өгч, ерөнхий зураачаараа олон жил түүхэн сэдвээр уран бүтээл туурвиж буй СУИС-ийн багш, зураач Б.Нямхүүг урьж ажиллуулсан байна.

Зураг авалт нь хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилж, нэг жилийн өмнөөс киноныхоо трейлрийг цацаж эхэлсэн тэд энэ удаа цуврал киноныхоо төгсгөлийн ангийг хийж, “Төгсгөл ба эхлэл” хэмээн нэрийдсэн аж.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button