Ерөнхий сайдын дэргэд "Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо" байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Хүнлэг ёсноос ангид үйлдлүүд гарсаар байна. Жигшүүрт үйлдлүүд бол ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд эдгээр хэрэг явдлыг мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, хуулийг шударгаар, тууштай хэрэгжүүлэхийг сануулсан. Мөн холбогдох хуулийн заалтуудад шаардлагатай бол өөрчлөлт оруулах саналаа яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Мөн ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон.
ЕБС-д "Иргэний боловсрол"-оос гадна "Хүчирхийллийг таних, эсэргүүцэх жил" гэж болгож багш, эцэг эхчүүдэд сургалт хэлбэрээр хэрэгжүүлэх. Цахим гав зүүлгэж, уулзуулахгүй байх арга хэмжээг "Зөрчлийн хууль"-д оруулах гэхчлэн арга хэмжээ авах. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн тайланг ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийлгэнэ.
Нөхцөл байдал та бүхний ярьж байгаагаас маш хүнд болсныг мэдэрч байна. Хууль хяналтын байгууллагуудын мэдээллийг сонссон. Томоохон бодлого хэрэгжүүлэх ёстой юм байна. Ерөнхий сайдын дэргэд "Хүчирхийллийн эсрэг Үндэсний хороо" байгуулах санал гарлаа. Үүнд, олон улсын байгууллага болон ТББ-ыг ч оролцуулъя" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Kk
Толгой нь данхтай ямар адилхан юм бэ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Нэг хороо буулгаад л нөгөө хороо шинээр байгуулаад л