ГадаадНИЙГЭМ

Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчилжээ

Кени улсын гүйлтийн тамирчин Фейт Кипьегон 1500 м-ийн зайн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

АНУ-ын Орландо муж улсын Южин хотод болж буй “Очир эрдэнийн лиг”-ийн тэмцээний ээлжит гараанд тэрбээр уг зайг 3 минут 48,58 секундийн хугацаанд туулснаар өмнө нь Парис-2024 Олимпын наадамд өөрийн тогтоосон 3 минут 49,04 секундийн дээд амжилтыг эвдсэн юм.

Өдгөө 31 настай Кипьегон бол 1500 м-ийн зайн уралдааны Олимпын гурван удаагийн, дэлхийн гурван удаагийн аварга тамирчин юм. Мөн 2023 оны ДАШТ-ий 5000 м-ийн зайд түрүүлжээ.

Энэ удаагийн “Очир эрдэнийн лиг”-ийн тэмцээний үеэр Кенийн тамирчин Беатрис Чебет 5000 м-ийн зайг 13 минут 58,06 секундэд туулснаар бас нэгэн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг Этиоп улсын гүйлтийн тамирчин Гудаф Тсегай 2023 оны есдүгээр сард тогтоожээ.

Өдгөө 25 настай Чебет 2024 оны Парисын Олимпод 5000 м-ийн зайд түрүүлснээс гадна 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 6, 2025 18:32

Африк тивд зэрлэг араатантай ур�##�ддаг хүмүүс
хурдан байх.ньтодорхой?!

Back to top button