Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Техасын үерт нэрвэгдсэн бүсэд очиж, засгийн газрын авсан арга хэмжээг өмгөөллөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.07.11/ Техас мужийн үерт нэрвэгдсэн Хилл Кантри бүсэд очсон байна. Өнгөрсөн долоо хоногт болсон үерийн улмаас 120 орчим хүн амь үрэгдсэн. Тэрбээр Техас мужийн амбан захирагч Грег Аббот, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем хоёрыг магтаж, тэднийг гайхалтай сайн жил хийсэн гэсэн юм.

Тус үер АНУ-ын тусгаар тогтнолын баяр буюу үндэсний хамгийн том тэмдэглэлт өдрүүдийн нэгд нь тохиосон. Үерээс урьдчилж сэргийлэх, сэрэмжлүүлэх тал дээр илүү арга хэмжээ авч болох байсан эсэх тал дээр АНУ-ын нийгэмд маргаан үүсэж, Трампын захиргааг хүмүүс шүүмжлэх болсон юм.

Үерт нэрвэгдсэн зарим гэр бүл гамшгийн сэрэмжлүүлэг нэн даруй гаргаагүйд бухимдаж буйгаа илэрхийлсэн хэмээн нэгэн сэтгүүлч Трампт хэлсэн юм. Үүнд Трамп хариулахдаа “Тулгарсан нөхцөл байдалд хүн бүр гайхалтай сайн ажилласан гэж би бодож байна. Чамайг хэн гэдгийг мэдэхгүй. Гэхдээ маш муу хүн л ийм зүйл асууна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 12, 2025 22:11

Трамп гэгч 80 нас хүрч байгаа эргүү зөнөг өвгөнийг хурдан �######�уулаасай тэнэг өвгөн бүх холбоотонуудаа Путины да�##�гавараа ад үзэж элдэв татвар нэмж худ�##�дааны �##�дагд�##�д оруулж өөрийнхөө эдийн засгийг самарчихаад Байденаа муулаад явах хуц�##�гүй хойшоо биш урагшаа харж дарангуйлагч нарыг дэмжихгүй холбоотонуудтайгаа харилцаагаа сайжруулж гол дайсан Оростой байлдаж буй Украиныг олигтой дэмжмээр юм эргүү орк юу хийж байгаагаа ч мэдэхгүй зөнөг зүүлэг нь хэтэрсэн новш

Холбоотой мэдээ

Back to top button